Н.Алтанхуяг АН-ыг дахин толгойлох уу
2019-03-18

Өнгөрсөн долоо хоногт АН-ын залуусын хийсэн хоёр ч хэвлэлийн бага хурал тус намд удирдлагын “зодоон” эхэлснийг илтгэв. АН-ын өнөөгийн удирдлага С.Эрдэнэ, УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын эсрэг ажиллагаа эрчимжиж, тэднийг намын дайснаар тодруулжээ. Бүр тодруулбал, МАНАН бүлэглэл тэр дундаа УИХ-ын экс дарга М.Энхболдын талд ажилласан, түүнийг өмгөөлж хамгаалсан буруутнуудаар зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж эхлэв. Мөн тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд багтааж, эрх баригчидтай адил хариуцлага хүлээх ёстой гэж буй.

 

 

АН-ын өнөөгийн удирдлага С.Эрдэнэ нарын АН-ын удирдлагуудаас хариуцлага нэхэх асуудал цөөнгүй. Тэдгээрийн нэг нь УИХ дахь  АН-ын бүлэг тарсан явдал. УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх өнөөдөр АН-ын бүлэг тарснаа албан ёсоор зарлана. Парламентын сөрөг хүчнийг нурааж, хяналтгүй болгосон нь мөн л тэдний буруу. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт банга хүртээсэн нь тэднийг ийм буруутан болгоход хүргэсэн.

 

Ийм шалтгаанаар С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг намын удирдлагаас буулгахыг шаардсан хоёр ч хэвлэлийн хурлын араас АН-ын экс дарга Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өглөө. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгч, улстөрчийн ажилдаа шуудрахаар шийдсэнээ хэлэв. Ингэхдээ АН-ыг цэвэрлэх ажилд гол анхаарлаа хандуулахаа дуулгав. Тэрбээр “АН 2-3 хүний нам биш. 30 жил явсан олон мянган хүний сэтгэл зүтгэлийг хэдхэн хүний тоглоом болгож, МАНАН-гийн баганын өрөөсөн булан болгоод орхиж болохгүй. АН-ын  мянга мянган гишүүдтэй хамтраад намаа цэвэрлэж, намдаа шударга ёсыг сэргээн тогтоох”-оор эргэн ирснээ хэлэв. Гэхдээ тэр намын дарга болох уу гэсэн асуултад яаран хариулт өгөөгүй ч түүнд амбиц байгаа нь мэдээж. Ерөнхий сайд болон АН-ын даргын суудлаас бууж, хэсэгтээ тойргийн гадна байсан түүнд энэ мөчлөг том боломж болон харагдаж буй нь мэдээж. Эрх баригчдын нэр хүнд унаж, түүнийг даган сөрөг хүчин уруудсан энэ үед “аврагч баатар”-ын дүр хэрэгтэй. Тиймээс ч Н.Алтанхуяг намаа аварч, 10 гаруйхан сарын дараа болох сонгуульд зэхэхээр шийджээ.

 

Эхлээд тэр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын экс дарга М.Энхболд нарын хамсаатан” гэх тодотголтой болсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нараас намынхаа удирдлагыг авахаар ханцуй шамлаж эхэллээ. Ингэхдээ тэр намын мянга мянган гишүүд гэх бамбайтайгаар эргэн ирсэн нь энэ.

 

Өнөөгийн АН-д эв нэгдэл байхгүй. Лидерүүд нь намаасаа дөлж, үнэд орж буйг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ярианаас тодорхой болсон. АН-ын өнөөгийн удирдлагуудтай хамтран ажиллах хүсэл сонирхолгүй байгаа. Урьж залбал бодож үзнэ гэх утгатай зүйлийг экс Ерөнхий сайд ярьсан. С.Эрдэнэ нараас дөлж, ийм хандлага гаргах гишүүд цөөнгүй бололтой. Тиймдээ ч АН-ын С.Эрдэнэ гэх хүний хувийн компани, хувийн өмч биш гэх үгийг ил тод хэлж, түүнийг шахаж эхэлсэн нь өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явцаас харагдана.

 

Ямартай ч хаврын улс төр АН-д халуухан өрнөх бололтой. Эрх баригч МАН-ыг даган хямарч, сөрөг хүчин нэрнээсээ салсан АН-ын дарга нараас хариуцлага нэхсэн өдрүүд айсуй.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
АН булшиндаа орсоон одоо итгэж сонгууль өгөх хүн байхгүй шууд хэлчий уучлаарай
2019-03-19
!!!Зочин:
AN namd Erdenebold, Enkhbold geed ene Namiig awaad yawchihaar zaluus bii tedendee l itge Odoo ene Altanhyiat bol itgel unemshil ER torohgui bna shuu !
2019-03-19
Иргэн:
Нэгдмэл Монгол гэдэг нам байгуулчихсан гээ биз дээ
2019-03-18
Zaa vmartai ch AN-iig 5 yaluulsan turshlaga medleg hvn chanar hodolmorch zan chanar bvgd bii.Saihanbalag Bayartsogt shig Elbegdorjiin buunii nohoi boloogvi Mongoloo gesen setgeleer odii boltol tesej vbaa Ih ch balbuulsandaa hoorhii.Gansvhiin vriltslagiig vzeed vneheeriin bas orovdson shvv.Harin Elbegdorj ni vagaad barigdahgvi sul vbaad bgaan bol sonin shvv
2019-03-18
Denzen:
Za odoo bolson bailgui de,AN zaluuchuud uragshaa yvgui umuu neg musun AN tatan buugdval taarax um bn guu
2019-03-18
Mgl:
Mash sulkhan durvud.Muu arga, zarga zailkhai , hudal yarih huuran mehlehdee garguud.Mongol ulsiig elgeer ni hevtuulsen hun.
2019-03-18
zochin:
Erdene Elbegdorj Shizo Sosorbaram Bat-vvl metiin bulainuud AN-aas zailah heregtei.Ted hen gedgee hangalttai haruulsan.Altanhuyag bol jinhene evlvvlegch AN-aa 5 yaluulj bsan tvvhen gaviyatai hvn.Bvgd medne
2019-03-18
zochin:
Estoi zov shvv Amjilt Ooriig chini demjih myanga myangan AN-iin gishvvd bnaa bn
2019-03-18
зОЧИН:
алтанхуяг дарга болбол зөв шүү ан э-тэйгээ байвал суудал авахгүй шүү
2019-03-18
Zochin:
Koment bichigchid hezeech mongolchuudiig hoorond ni evtei bailgahgvi yum bnadaa
2019-03-18
иргэн:
АН ийн сэг сэвсэн дээр ахиад нэг үхэр мѳѳрч эхлэв үү
2019-03-18
увс дөрвөд нь ямар хамаатай юм энэ чинь монгол хүн шүү буруу бичиж байна
2019-03-18
Зочин:
Алтанхуяг чиний улс төрийн карьер дууссан байгааг мэдэхгүй явна уу АНамыг хаглан бутаргах үйл ажиллагаагаа зогсоо:
2019-03-18
Zochin:
Ardchilaliig gants yluuldag hun shuu.
2019-03-18
Zochin:
Yg uneniig helehed Erdene MAN-tai niilj ardchilsan namiig bulshlahaar tohiroo hiisen hundee.ene chigeeree songuulid orvol neg ch suudal avahgui.Altanhuyg ni hamaagui deerdee. Tenger gazar shig zuruutei hoer hundee!!!!!!
2019-03-18
ug n Erdene gedeg shorongiin hulgaichaas 100 huvi iluu hun daanch uvs-n durvud yum daa?tuunees busdaar hol tasarhai.
2019-03-18
увс дөрвөд нь ямар хамаатай юм энэ чинь монгол хүн шүү буруу бичиж байна
ИЛ ТОД, БАЙГААГААРАА УЛС ТӨРД БАЙГАА Л ХҮН ДЭЭ, АЛТАНХУЯГ БОЛ, АМЖИЛТ
2019-03-18
irgen:
hunii garaar mogoi baridag jinhen zalitai amitan. heden zaluuchuudig ham sadnaa shorongoor yavuulsan be, yostoi tsadaj hanahgui
2019-03-18
Enenii Altangadas 6 jil tolgoilood ur dundn Erdene garch irsen baihad
2019-03-18
Алтанахуяг толгойлбол АН булшлагдана.
2019-03-18
Ene umhii durvudiig AN toohgui ee
2019-03-18