Ц.Элбэгдоржийн авлигын хэргийг мэдэх ганц хүн ТЕГ-ын дарга Д.Гэрэл юм
2019-03-18

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой элдвийн “хэрэг”-үүд дэлгэгдээд эхэллээ. Хэд хоногийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь байсан Л.Гансүх телевизийн ярилцлагад оролцохдоо “…Ерөнхий прокурор Дорлигжав намайг жорлондоо дагуулж ороод усаа татаж байгаад Алтанхуягийг Элбэгдоржтой уулзуул. Тэгж байж чи асуудлаас мултарна. Хурц намайг чагнаад байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй байна” гэж хэлсэн тухай ярьсан. Мөн тэрээр “…Элбэгдорж Тавантолгойтой холбоотойгоор шаардлага тавиад байгаа гэж Алтанхуяг надад хэлсэн” гэсэн юм.

 

 

Үүнээс хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлаа өгөх болсноо мэдэгдсэн юм. Н.Алтанхуяг энэ талаар хэвлэлд ярихдаа “…Сүүлийн үед манай намын гишүүд намайг амиа бодож байна гэж хэлэх боллоо. Бас “Таны ярьдаг шударга бус зүйл чинь АН-д ч нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын хамсаатан болсон гар хөл нь АН-ын удирдлагад гарлаа. Бид 30-аад жил юуны төлөө явсан юм бэ. Сүүлдээ бид Эрдэнэтийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд орчихлоо. 60 тэрбумын хэрэгт АН-ын гишүүд бид эсэргүүцсэн. Гэвч АН-ын удирдлага болох С.Эрдэнэ УИХ-д шившгийн зүйл их хийлээ. Та ямар зүйлээ хийгээд суугаад байгаа юм бэ” гэж байна” гэв. Бас “…Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Оюутолгой, Тавантолгойгоос юм авна гээгүй. Тийм, тийм зүйл хий гэсэн. Үгүй гээд хэлчихсэн чинь Л.Гансүх маань шоронд орчихсон” гэлээ.

 

Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан он жилүүддээ хууль бусаар Онцгой бүрэн эрхт комисс байгуулан ажиллаж байсныг ийн нотолцгоож байна гэсэн үг. “Зууны мэдээ” сонин ч 2017 оны арванхоёрдугаар сарын 19-ний дугаартаа “Коридор буюу Онц бүрэн эрхт комисс одоо ч ажилласаар байна уу” гэсэн нийтлэл бичиж байлаа. Энэ нь батлагдаж явсаар одоо хагарч дэлбэрэх дээрээ тулж байгаа бололтой. Гэхдээ Ц.Элбэгдоржийн хууль бус Онц бүрэн эрхт комиссын талаар өмнө нь энэ комиссынх нь ажиллагаанд өртөж хэлмэгдсэн хүмүүс, тэдний өмгөөлөгч нар хэлж ярьдаг л байв. Гээд ямар нэг үр дүнд хүрч байгаагүй юм.

 

Өөрөөр хэлбэл, 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд Төрийн ордонд болсон Нийтийн сонсголын үеэр эрхэм гишүүдээс “…Ц.Элбэгдоржийн Солонгосоос авлигал авсан тухай мэдээлэл гурван улсын сайтад гарсан. Тэгвэл сайтад гарсан мэдээлэл улсын нууц юм уу. Өөрсдөд нь таалагдахгүй бол төрийн нууцад хамруулдаг арга барилаасаа салмаар байна” гэсэн үг гарч байлаа.

 

Үнэхээр ч Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан 360 сая ам.долларын асуудал нэг хэсэг ил гарч, тэгээд нам дарагдсан. Энэ нь Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын “хэрэг”-тэй холбоотой гэдэг. Улсын нууц задруулсан хэргээр шүүхээс таван жилийн хорих ял авч, түүнийг эдэлж байхдаа Б.Хурцыг гүтгэсэн гээд нэг жил гаруйн ял нэмүүлсэн Д.Цогтбаатар хурандаагийн хэрэг маш их асуудалтай гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатарын задруулсан улсын нууц нь Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан авлигын хэрэг гэх мэдээлэл бий. Энэ хэргийн хамгийн том, хамгийн тодорхой гэрч бол ТЕГ-ын дарга Д.Гэрэл юм. Учир юу гэвэл Д.Гэрэлийг анх 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд Сү.Батболд ТЕГ-ын даргаар томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм.

 

Тэр үед Д.Гэрэл “…“Намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж байсан юм. Гэвч Д.Гэрэл ТЕГ-таа дахин очсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, оронд нь түүнийг томилсон юм. Түүний 2012-2013 онд ТЕГ-ын даргаар ажилласан хугацаа бол хурандаа Д.Цогтбаатарыг ид “нааш нь цааш нь” болгож байлаа. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан олон зуун сая ам.долларын авлигын асуудал гарч ирээд алга болж байсан.

 

Энэ утгаараа сураг нь хэдийнэ алдарсан экс Ерөнхийлөгчийн авлигын хэргийг мэдэх цорын ганц, баталгаатай эх сурвалж, гэрч нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл болж таарч байгаа юм.

 

“Зууны мэдээ” сонин энэ мэтчилэн хууль бусаар байгуулан ажиллуулж, олон хүнийг “тээрэмдэж” ирсэн Ц.Элбэгдоржийн Онцгой бүрэн эрхт комиссын талаарх томоохон нийтлэлийг хүргэхээр бэлтгэж байгаа юм. Удахгүй уншигчиддаа хүргэнэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.18 № 55, 56 (6022, 6023)

Б.ДАМДИН-ОЧИР

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tulgiig zailuulaachee tavan tolgoin tumur zam geechiig baiguulaad bna mongoliin tumur zam bna ajil hiih bvren chadaltai getel bas l luivaraa hiih geed beldej bgaa
2019-03-19
Зочин:
ЭЛБЭГЭЭГ ХУРДАН ШОРОНД ХИЙ МАШ ИХ НОТОЙ ЯЛТАН БҮХ НО НЬ ИЛ ТОД БНА ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАД БНА ШУУРХАЙ ШОРОНД ХИЙ!!!!
2019-03-18
zochin:
end elbegdorjiin gar khul gants khun l setgegdel bichiji dee
2019-03-18
Baatar:
Elbegdorj gadaad garth cever agaar amisgalaad baikh yumaa...
2019-03-18
Chaavaas eronhiilogch Battulga bitgii shaa
2019-03-18
Bitgii shaa Haltmaagiin haltar hulgaichaa
2019-03-18
Урт хутгат хулгайч, алуурчин Жэнкогийн хvcэл vv? Xaрин Монголын соц vеийн бvх сор болсон херенге болох махны vйлдвэр Мах Импекс, гурилын vйлдвэр одоогийр Милл Хаус, Алтан Тариа, Талх Чихэр, Баянгол зочид буудлыг Зикаг ТЕХийн дарга байхад хамжиж бараг зvгээр авсан Жэнкогоос тер эдгээр херенгее буцааж авах хэрэгтэй. Жэнкогийн одоо идэх гэж байгаа Тавантолгойг Жэнкод егехгvйн тулд Жэнког огцруулцгаая!!!
2019-03-18
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдоржийг Тавантолгойг Жэнкод ганцааранд нь биш Монголын иргэн бvрт 1072 ширхэг хувьцаа болгоод егчихлее гэж алуурчин Жэнко гvтгээд хэлмэгдvvлчихье гээд л яваад байгаа чинь харагдаад байна хулгайч Жэнко!!! Элбэгдоржид хийсэн хэрэг байхгvй! Харин Жэнког хорьж, шалгаж темер зам барина гэж тереес идсэн 738 тэрбум тегрегийг нь телvvлээчээ! Жэнко овоолсон шороогоо Тавантолгойн темер зам нэрээр Эрдэнэс Тавантолгойд 280 сая доллараар шахаа хийгээд, тvvгээрээ Тавантолгойн хувьцаа авч удаxгvй Тавантолгойг Жэнко бvтнээр нь авна гэж тамгын дарга нь зарласан!!!
2019-03-18
hen ch yu ch yrij chadahgui,bas yu ch hiij chadahgui
2019-03-18
Энэ ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД ХИЙВЭЛ МАШ ИХ МУУ ЗҮЙЛ ИЛЭРНЭ ДЭЭ
2019-03-18
Урт хутгат хулгайч, алуурчин Жэнкогийн хvcэл vv? Xaрин Монголын соц vеийн бvх сор болсон херенге болох махны vйлдвэр Мах Импекс, гурилын vйлдвэр одоогийр Милл Хаус, Алтан Тариа, Талх Чихэр, Баянгол зочид буудлыг Зикаг ТЕХийн дарга байхад хамжиж бараг зvгээр авсан Жэнкогоос тер эдгээр херенгее буцааж авах хэрэгтэй. Жэнкогийн одоо идэх гэж байгаа Тавантолгойг Жэнкод егехгvйн тулд Жэнког огцруулцгаая!!!
zochin:
Mash zuv shuu Gerel bol khurtsiin buunii nokhoi l doo
2019-03-18