Д.Эрдэнэбат: Томилгоонууд хуулийн дагуу явагдах ёстой
2019-03-18

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус  бүлгийн дарга нар мэдээлэл хийв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ээлжит бус чуулганы  нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламент дахь ёс, төлөвшилт, шинэчлэлийн асуудлаар бодох цаг болсон” гэж хэлсэнтэй нь АН-ын бүлэг санал нэгдэж байна. Одоо урагш харж ажиллах цаг нь болсон. Гарсан алдаа дутагдлаа цэгнэж ард иргэдийнхээ төлөө урагш харж ажил хийхгүй бол улс орны нөхцөл байдал хүндэрлээ гэдэгтэй санал нэгдэж байна. Тиймээс парламентын хяналтыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх тал дээр хамтраад ажиллана гэдгээ хэлье. Дараагийн асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах хуулийн төсөл маш их гацлаа. Энэ хуулиас эрх баригчид өөрсдөө бултсан. Он гарсаар алт тушаалт эрс буурсан. Хуулийн тодорхойгүй байдал бий болсноос үүдэж эдийн засаг, валютын нөөцөд сөрөг нөлөөл үзүүлж байгаа. Тиймээс эрх баригч нам уг хуулийг нэн даруй нэг тийш болгох шаардлагатай. Өнөөдөр хариуцах эзэнгүй мэт байж болохгүй. Парламентын хариуцлагын асуудал өөрсдөө ярьчихаад буцаагаад  энэ хуулиа ярих болохоор хариуцлагагүй байж таарахгүй.

 

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх дараагийн нэг асуудал нь хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг томилох тухай асуудал. Уг томилгоонууд хуулийн дагуу явагдах ёстой гэдэг зарчмыг манай бүлэг баримтална. Ардчилсан улс орон мөн л бол Үндсэн хууль болон бусад  дагалдах хуулийн заалтыг ягштал баримтлах ёстой.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдах шаардлага зайлшгүй бий. АН засаг барьж байх үед Татварын багц хуулийг боловсруулах судалгаа шинжилгээний ажил эхэлсэн. Уг хууль батлагдсанаар хоёр зүйлд эерэг нөлөө үзүүлэх үр дагавар авчирна гэж харж байгаа. Төсвийн орлогын тогтвортой байдал хангагдсан байх ёстой. Өнөөдөр төсвийн орлогын 80 гаруй хувь зөвхөн татварын орлогоос бүрддэг. Тиймээс аж ахуй нэгжүүдэд дарамт болох бус тэдний орлогын бааз суурийг өргөтгөх илүү олон аж ахуй нэгж байгууллага татвараа төлдөг байх ийм систем рүү орох нь шударга тогтолцоо бий болно. Энэ талаас нь авч үзвэл хуулийг төслийг сайжруулах хэд хэдэн санал байгаа. Эдийн засгийн гол ачааг үүрч яваа аж ахуй нэгжүүддээ дарамт болохгүй татварын орчинг бүрдүүлэх нь уг хуулийн ач холбогдол оршино. Үндсэн хуульд  аж ахуй эрхэлдэг л бол татвар төлнө гэсэн үндсэн заалт бий.  Тэгвэл хуулийн төслөөр уг заалтыг гажуудуулсан зүйл бий. Үүнийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах ёстойг АН-ын бүлэг шаардаж байгаа.  ААН-үүдийн татварын өрийг хамаарал бүхий этгээдүүдээр нь тус өрийг төлүүлнэ гэсэн заалт орсон нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Татварын хөнгөлөлтийн асуудалд анхаарах шаардлага бий. 1.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-ийн дөрвөн том салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамруулсан хууль гаргачихсан. Ингэлээ гээд тухайн ААН-ийн экспортын хэмжээ нь нэмэгдсэн эсэхийг нь эргэж харах хэрэгтэй. Эдийн засгийн үр өгөөжийг нь тооцоолж байж асуудалд хандах шаардлагатай хэмээн мэдээлэв. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ыг хорлон сүйтгэгчид,,,,МАНАН-г өмгөөлж,,, АТГ,,Прокурор, Шүүхийн томилгоог эсэргүүцэх санаатай, даалгавартай юм аа даа, Миеэ, Тарвага 2 эднийг яаж ингэж үнэнч сургав аа, Эсвэл 49 хувиас хэдэн хувь амалсан байх даа,
2019-03-19
Хар түүх:
Монгол улс Эрдэнэтийн тус хувийг худалдан авах боломж байхгүй тул эзэмшиж болох эрхээсээ татгалзаж байна. Монгол улс - Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат
2019-03-19
иргэн:
Чамд хамаагүй хаданд чимээгүй монголчууд яахаа чамаар заалгахгүй.
2019-03-19
Ene bugsnii nuh odoo u heleed bnaa. Buleggui bolchihood manai buleg ch geh shig. Eniig harsan chine bur baas hurchihlee.
2019-03-19
saihanbilegtei niilj..:
Erdenetiin 49 deer shudarga zagnasan bol naad ugend chin itgeh l bailaa daa
2019-03-19
Зочин:
АН-ЫН ЭНЭ ХУЛГАЙЧУУД ХЭЗИЙДЭЭ ХУУЛЬ ЯРЬДАГ БОЛЧИХООВ. ТА НАР БОЛ ОДОО ЗҮГЭЭР Л НЭГ ЖИНГЭР НОХОЙ, ТА НАР ЯАЖ Ч ХУЦСАН ХЭН Ч ТООХ АЛБАГҮЙ
2019-03-18
Erka:
Yarzaisan luuhaan
2019-03-18
Зочин:
ӨӨРӨӨ ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ЭСЭХЭЭ НЭГ БОДООД ҮЗВЭЛ ЗҮГЭЭР СЭН ДЭЭ, ЯАЖ ХУУЛЬ ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНА БЭ
2019-03-18
Иргэн:
Ямар ч ашиггүй хоолны сав хѳгшин ухна бас хэрээ мэдэхгүй хулгайч худалч
2019-03-18
зочин:
монгол төрийн эсрэг ажилласан хүн дээр чи удахгүй ял асуух байлгүй дээ
2019-03-18
Ваквак:
Энэ нөхөр яагаад ийм урвагч юм бол дооо хөархий
2019-03-18
миёо:
Миёо Тарвагадорж 2н бөгс долоогч биздээ энэ нөхөр.
2019-03-18
Бүлгийн дарга нар ч гэх шиг. Ямар элийрсэн бүлгээ яриад байгаан??? Хууль бус бүлэг л байгаа. Одоо томилгоо хийлгэхгүй, МАНАН-гийнхаа хүмүүсийг авч үлдэнэ гэж элийрэх юм байна л даа хууль бус бүлгийнхэн
2019-03-18
sixbaarar:
Ээ зайлуул АН-ын Д.ЭРДЭНЭБАТ гэж МАНАН - ийн алиа салбадай та биднийгээ xэзээ боддог болсон бэ?
2019-03-18