"Дүүг минь бидэнд буцааж өг"
2019-03-18

Монгол цэргийн баярын өдөр цэрэгт яваад амиа алдсан хүүгийнхээ амийг нэхэж, гэр бүлийнхэн нь Батлан хамгаалах яамны гадаа суулт хийлээ. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд гарсан. Талийгаачийн гэр бүл өнгөрсөн сарын 15-нд Батлан хамгаалах яаманд өргөдөл өгсөн ч өнөөдрийг хүртэл хариуг нь өгөөгүй байгаа аж. Тиймээс тэд хариугаа авахаар суулт хийж буй нь энэ аж. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тэд Батлан хамгаалах салбарын удирдлагуудаас тухайн хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байгаагаас гадна өнчирч хоцорсон эхийн сэтгэл санааны хохирлыг төлж өгөхийг хүсчээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
болд:
ёстой цэрэгт явуулаад хэрэггүй шүү модон авсанд хийгээд хадчихсан тгд танай хүү зүгээр байж байгаад өөрөө үхчлээ гээл болоо, ард олон минь сэрэмжил болгоомжил, хүүгээ явуулаад хүүр авахуу сайн бодоорой ээж аавуудаа
2019-03-19
ахлагчаас эхлээд офицер хүртэл бүх хүнд ёс суртахууны хэм хэмжээ, харилцааны наад захын соёл, хүнийг хайрлах талаар сургалт ормоор байна. тэгээд цалинтай нь уяж өгөх хэрэгтэй. үндсэн хууль, түүний дагалдах батлан хамгаалах хууль, дүрэм, журмууд дээр хүнд гар хүрч болох тухай нэг ч заалт байхгүй. хариуцлага, эрх, үүрэг нь бүгд заасан байдаг. гагцхүү бичигдээгүй хууль гэдэг үхшмэл бохир харанхуй бүдүүлэг ёсыг л зад татан хаях хэрэгтэй. тэгээгүй цагт олон аавын хүүгийн амь нас яргачдын гарт үрэгдсээр л байна. очсон эхний өдрийнхөө оройноос л шанаа, элэг, дух гадны халдлагад өртөнө. номхон, зэрэгц, тайчаад, хэвтээд, мөлх командуудаар чи хүн биш хүүр болох сууриа тавиад эхлэнэ.
2019-03-19
Asuumaar baina saidaa???:
Odoo udahgyi tsereg tatlaga bolno,Ene xavar tseregt tatagdah zaluuchuudaas xed ni armiin yargalad orj yxex bol,xed amid mend taxir dutuu bolood ergej irex bol?Xeden Aav eejyyd amid xyygee yavuulaad XYYR butsaaj avah bol?
2019-03-19
1sarin dotor hariu uguh estoi shu de
2019-03-18
1sarin dotor hariu uguh estoi shu de
2019-03-18
Зочин:
БХ-ын сайд хариуцлага хүлээх ёстой шүү дээ.
2019-03-18
Батлан хамгаалах яам нь ядаж хариу өгчихөд яадий...тэгвэл хөөрхий энэ шаналсан хүмүүсийн сэтгэл жаахан ч болов тайвширч магадгүй ш дээ...хүнийг өрөвдөх ойлгох сэтгэлгүй новшнууд нь дандаа дээрээ заларцан байдаг бнаа яахараа..
2019-03-18