Я.Содбаатар: Алт цэвэршүүлэх үйлдвэр барих шаардлага гарч байна
2019-03-19

УИХ-ын ээлжит бус чуулганаар  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Уг хуулийн төслийг МАН-ыг бүлэг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Алтны тушаалт бага байна” гэж яриад байна. Хууль хяналтын байгууллага хяналт тавих ажлаа чангатгаж болдоггүй юм уу?

 

-Бидэнд юуны түрүүнд бүс нутагтаа алтны татвараа ойролцоо байлгах шаардлага үүссэн. Алтны наймаа хууль бусаар явах, хар зах бий болох эрсдэл үүсчихээд байна. 2006 онд Монгол Улс жилдээ 18 тонн алт, 2005 онд 20 тонн алт олборлож байсан бол 2014 оны үед Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурсан. Алт бол эдийн засагт гол нөлөө үзүүлдэг ашигт малтмал гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс энэ ашигт малтмалаа Монголдоо авч үлдэх үүднээс татварын орчинд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. Энэ хуулийг гаргахгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, үнийн өсөлтөөс хамаарсан 0-5 хувийг нэмээд үндсэндээ 9-10 хувийн татвартай болчихоод байна. Олон улсад хамгийн дээд тал нь 6 хувийн татвартай байгаа. Тиймээс энэ асуудалд улсын эдийн засгаа бодож шийдвэр гаргах ёстой. Жилийн эцсийн байдлаас харахад алт тушаалт 81 хувиар буурсан. Цаашлаад дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр барих, хууль эрх зүйн орчныг чангатгах шаардлага урган гарч байна.

 

-Хуулийн хэрэгжих хугацааг сунгавал алт цэвэршүүлэх үйлдвэрээ барьж амжих уу?

 

-Алт цэвэршүүлэх үйлдвэр барих эсэхэд эцсийн шийдвэр гараагүй. Зөвхөн алт цэвэршүүлэх үйлдвэр барихын тулд хуулийн хэрэгжих хугацааг сунгах гээд байгаа юм биш. Өнөөгийн дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, бусад орнуудын алтны татварын орчинтой харьцуулан том зургаар нь салбарын хөгжил талаас нь харж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Барилгачин Баяраааа:
Тун зөв асуудлын талаар хөнджээ. Үг нь хүртэл ийм жинтэй, оновчтой хүнийг УУХҮЯ-ны сайдаар томилох хэрэгтэй ш дээ. Тэгвэл мөн ч олон асуудлыг шийдэж чадна даа.
2020-07-05
taliin huu:
ajliig Hiine gesen setgeltei, hiij ch chadah hun. ene chigleliin yamdad bol bur iluu ch ih ajliig gyalalzuulna daa
2020-07-05
zochin1:
ENE HVN SAIDAD BOL ASUUDALGVI GARCH IRNE SHVV. ARD TVMNIIHEE ITGELIIG DAAJ YWAARAI
2020-07-05
zochin1:
Y.SODBAATAR BOL ULS TURIIN TURSHLAGATAI, HARIUTSSAN TOIROG, ALBANDAA HIISEN BVTEESEN AJLUUDTAI HVN YM. UDIRDAH ALBAND ZAN HARAHTER, MEDLEG TURSHLAGA NI HANGALTTAI HVRCH CHADNA.
2020-07-05
Alban khaagch:
Ene nuhur shiideh yy.? MHEG-yg Dargyg hiij baisan JDY cini
2019-03-19
Уурхайчин:
Алтан дээр сандайлсан гуйлгачин гэгч болж бна. Ашиглалтын горим, нөхөн сэргээлт хийхэд БОЯ,МХЕГ хяналтаа сайжруулах хэрэгтэй Цаад хэдэн байцаагчид, орон нутгийн удирдлагууд чинь уурхайнханыг худлаа дарамталж байгаад хувийн асуудлаа шийдүүлчихээд л амаа үдүүлчихдэг байхгүй юү?! Нөөц ашигласны татвараас орон нутагт нь 20-30 хувийг үлдээхэд л их олон асуудал шийдэгдэнэ дээ
2019-03-19