АН-д “нэгдмэл Монгол” бус нэгдмэл хүч дутаж байна
2019-03-19

АН бужигнаантай байна. Уг нь цаг хугацаа дараагийн сонгуулийн жил рүү хэлбийсэн, тэр дундаа УИХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байгаа энэ үед сөрөг хүчин АН эв эеийг хичээж, эрх баригч хүчний үйл ажилагааг шүүмжилж, шаардаж байх үе.

 

Гэвч ардчилал, эрх чөлөө гэж цээжээ дэлддэг АН-ын гишүүдийн араншин улс төрийн том хүчнийг хүчийг сарниулж, сулруулсаар ирсэн. Эрх баригч бус сөрөг хүчин байгаа энэ үед дараагийн сонгуульд олонхийн бус гэхэд олон суудал авах шанс АН-д байгаа. Тэр дундаа МАН үнэмлэхүй олонхиор төр, засгийг барьсан хэдий ч хариуцлага алдаж, албан тушаал, эрх мэдлийн төлөө өнөө ч  тэмцэлдсээр байгаа. Тиймээс ч УИХ дахь сөрөг хүчин АН-ын зүгээс эрх баригч хүчин МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, бүтээн байгуулалт өрнүүлээгүй, “60 тэрбум”, ЖДҮ-гийн асуудалд гишүүд нь холбогдлоо гэж шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлсээр байгаа.  

 

Нөгөө талд сөрөг хүчин АН хоёр гишүүнээ намаасаа хасч, бүлэггүй болоход хүрээд байгаа. Мэдээж, АН-ын улс төрийн шийдвэр, бодлогыг зөрчсөн тохиолдолд намын гишүүнчлэлээс хасах дүрэмтэй. Энэ үүднээс намын бодлогоо сөрсөн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа хөөгдөж, сул гишүүн болсон.  Нэгэнтээ сул гишүүн болсон хоёр эдүгээ “Монгол хүнийг хамгаалахын төлөө нам байгуулна, эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэх иргэн манай намд гишүүнээр элсэж болно” гээд л ээлжит бус чуулган нээлтээ хийсэн, Монгол цэргийн өдөр тохиосныг давхцуулан мэдэгдэл хийж байна лээ. Одоогоор намын нэр, бодлого, үйл ажиллагааны чиглэлээ ч тодорхойлж, хуралдаагүй, гишүүдээ бүрдүүлээгүй хэдий ч нам байгуулахаар болсноо мэдэгдсэн хэрэг. Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр тухайн намын “мэндэлсэн өдөр”-ийг тооцдогоос бус мөрөөдсөн цаг хугацаанаас нь үүсгэн байгуулсанд тооцдоггүй, парламентат засаглалтай улс гэдгийг эрхэм гишүүд мэднэ л дээ. Тэгээд ч гишүүд нэг намаас нөгөө намд  элсэх, шинээр үүсгэн байгуулсан улс төрийн хүчнийг тэргүүлэх үзэгдэл өмнөх парламентын үед ч байсан. Тухайлбал, тээр жил гишүүн Д.Арвин МАН-аас сонгуульд нэр дэвшин оролцоод,  УИХ-ын гишүүний тангараг өргөснийхөө дараа АН-д гишүүнээр элсч байсан бол АН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүн Ц.Батаа тухайн үеийн МАХН-д гишүүнчлэлтэй болж, бие даан сонгогдсон С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдсон гээд л нам солих нь ердийн үзэгдэл болсон. Харин элссэн намаасаа дараагийн сонгуульд нэр дэвших эрх авах, дахин сонгогдох эсэх нь хувь улстөрчийн нэр хүнд, рейтэнгтэй холбоотой асуудал. Өнөөдрийн тухайд АН-ын гишүүнээс хасагдсан Л.Болд нар парламентад гурав дахигч хүчний төлөөлөл болох шинэ намыг байгуулна гээд чанга дуугаар ярьж байгаа ч олон нийт, тэр дундаа сонгогчид шинэ улс төрийн хүчнийг байтугай эрхэм гишүүдийг хэрхэн  хүлээн авч, үнэлж байгаа нь дараагийн сонгуулиар харагдах юм.

 

АН-ын дотоод асуудал, С.Эрдэнэ дарга руу чиглэсэн шүүмжлэл “дээрээс шидсэн чулуу” гэдэг шиг Ерөнхийлөгч хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэйг ажиглагчид хэлж байгаа. АН-ын экс дарга Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгч, АН-ын бугласан бузар булайг цэвэрлэж, шинэчлэхээ мэдэгдлээ. АН дотроо олон фракц, бүлэглэлтэй. Тэр дундаа “Алтангадас”-ынхан хүний олноор давамгайлдаг. Үүн дээр Ерөнхийлөгчийн МоАХ, ЕТГ-ын дарга З.Энхболдын зүүний хүчний холбоо хүчээ нэгтгэвэл Үндэсний бодлогын хороон дээр намын даргын фракцаас ч давамгайлах магадлалтай юм. Тиймээс ч С.Эрдэнийг намын даргаас огцруулж, дараагийн даргыг сонгох бор шувуу нисч байгаа. АН-ын даргыг сонгох сонгуулиар С.Эрдэнэ тухайн үедээ бусад дөрвөөсөө илүүрхэн, 2020 он хүртэл эрхээ баталгаажуулсан, уг нь.  Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэд хариуцлага тооцох асуудал жилийн дараах УИХ-ын сонгуулийн үр дүнгээс шалтгаална. Гэвч үүнээс өмнө асуудал дэгдсэн нь ирэх сонгуулийн жил нэр дэвших эрхээ баталгаажуулах, эс бөгөөс шинэ нам байгуулж, сонгуульд оролцох улстөрчдийн хэтийн зорилгоос үүдэлтэй. АН-ын экс дарга Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнийг байгуулан нийгэмд шударга ёсыг тогтоохоо зарлаад байгаа. Хэрвээ түүний АН-д хийх шинэчлэл үл бүтвэл “Нэгдмэл Монгол”-оо үргэлжлүүлэх хувилбар түүнд байгаа. Тэгээд ч Л.Болд нар экс намын даргатайгаа шинэ намд хамтрах сценари өрнөөд эхэлсэн гэж ажиглагчид харж байна лээ. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” ч  хоёр талд ажилласан улстөрчид хохирох бус хожоод байдгийг өнөөдрийн поп гишүүд харуулдаг.

 

АН-д уг нь бутарч сарнисан “Нэгдмэл Монгол” бус нэгдсэн хүч хэрэгтэй байгаа юм.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
MAN. AN 2 adildaa adil godildoo godil gegch boljee.Ali ch namd ni unet zuil. Uzel bodol gesen todorhoi yum bhgui bolood l urvaj sharvasan alban tushaal sandal suudlin tuluuh ambitsaa darj chadahgui humuusiin tsugluulga bolj ba.Harin demjigchid bol neg uzel bodloosoo uhardaggui urvadaggui tuushtai baij chaddag hesgiin tuluulul.2020 ond ch uzel bodoldoo unench heveer ali demjdeg namdaa l sanalaa ugnu shu de
2019-03-19
Zochin:
Altanhuyagt hiisen yuch baihgui! Batzandan, Bold , Altanhyuag gurav zaisan deer! 2012 ond AN nam olonh bolson n Altanhuyagyn gavya bish Khurelsukh Enkhbayaryn gavya shuu?
2019-03-19
зочин:
намууд адилхан, чадваргүй,боловсроогүй. Одоо тарж бутрах бус нэгдэж нийлж, дутагдлаа засах замаар л ажиллах хэрэгтэйдээ.
2019-03-19
Өндөр настан:
Дууссан. Хэн итгэх юм бэ.
2019-03-19
zochin:
Гялтайх байтугай шууд бурхан ивээгдсэн, тэнгэрт тэтгэгдсэн гэж урьд нь бичиж байвал зохино
2019-03-19
Иргэн:
АН ийг амьд зомбинуд жолоодож яваа цагт ѳѳдлѳхгүй биздээ.Энэ намд нэрнээс ѳѳр юм үлдсэнгүй.АН ийн нэрийг ашигласан гэмт хэрэгтнүүд л хор хутгаж байна.
2019-03-19
С.ЭРДЭНЭ Д.ЭРДЭНЭБАТ 2-ЫГ зайлуулаагуй цагт хулгай тасрахгуй оор олон юм ил болно. Тэмцлээ тийш нь хандуул 2020 онд салба нудуулэхгуй байхын тулд одоо эхлэхгуй бол оройтлоо
2019-03-19
ЗАЙЛООО:
АН-ЫГ ОДОО ЯМАР НАМ ГЭХЭВДЭЭ , ГАНЦ ГЯЛТАЙЖ БАЙСАН БОЛД БАТЗАНДАН НАР НЬ ГАРААД ЯВЧИХЛААШДЭЭ. СОНГУУЛИАР ЭНЭ ХОГ НОВШИЙН НАМЫГ МАНАЙ ГЭР БҮЛ Л ЛАВ ТООХГҮЙ
2019-03-19
zochin:
Гялтайх байтугай шууд бурхан ивээгдсэн, тэнгэрт тэтгэгдсэн гэж урьд нь бичиж байвал зохино
зочин:
АН-д даргын суудал л хэрэгтэй болохоос өөр юу ч хэрэггүй.МАН ч адил.Ийм үед хүчээ нэгтэгвэл 2020 онд хэрэгтэй байсан ч одоо бол Лөөлөө
2019-03-19