Талийгаачийн ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмж хэрэгтэй байна
2019-03-19

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрч 2018 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машин галд өртөж, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч 97 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн ч харамсалтай нь /2018.11.13/ жолооч залуу бурхны оронд одсон.

 

Талийгаачийн гэргий, бага насны гурван хүүхэдтэйгээ “өнчирч” хоцорсон. Гэвч одоог хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжээ олж авч чадаагүй яваагаа Ж.Туул бүсгүй учирлалаа.

 

Тэрээр “Хүүхдүүд маань одоо 2-9 хүрсэн. Тэжээгчээ алдсаны тэтгэмжээ одоо хүртэл олж авч чадаагүй байгаа. Учир нь манай нөхөр бид хоёр БНСУ-д анх танилцаж гэр бүл болсон. Монгол Улсад ирээд сургуульд сураад сурахын хажуугаар ажил хийсэн. Гэвч одоо тэжээгчээ  алдсаны тэтгэмжээ авах гэхээр нийгмийн даатгал төлсөн хугацаа 36 сард арайхан хүрэхгүй байгаа. Тиймээс нийгмийн даатгалаас тэжээгчээ алдсаны тэтгэмж олдохгүй хэмээн тайлбарласан. Гэхдээ тээвэрт явснаас өмнөх ажилласан хугацаа нь 36 сард арайхан хүрэхгүй байгаа ч тээвэрт явснаас хойшхи цаг хугацааг оруулах юм бол ажилласан хугацаа нь хангалттай 36 сар хүрч байгаа. Нөхрийгөө амьд сэрүүн абйхад “Омогт цагаан шонхор” компаниас нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нь төлөөд өгөөч гэдэг хүсэлт тавихад “Бидэнд регистрийн дугаар иргэний үнэмлэхийн хуулбарыг нь явуулчих” хэмээсэн ч төлж өгөөгүй. Нас барсных нь дараа ч хүсэлт тавьсан. Төлөх гээд явж байгаа хэмээсэн ч одоог хүртэл алга. Дараа нь хэд хэдэн удаа хүсэлт тавьсан ч мөн л төлөөгүй. Няцааж байгаа юм нь “Танай нөхөр манай үндсэн ажилтан биш” гэдэг зүйлийг хэлж байна” гэлээ.

 

95 хувийн түлэгдэлтэй хүн тийм удаан буюу 2-3 хоног амьдарсан тохиолдол өмнө нь үгүй тул ГССҮТ-ийн эмч нар арьс нөхөх мэс засал хийхээр яаралтай зэхэж байжээ. Энэ үед эмчилгээний төлбөр хэдий нь 200 сая төгрөг хол давсан байж. Гэтэл ажил олгогч гэх, ажилчдын аюулгүй ажиллах боломж, нөхцлийг хангах учиртай “Омогт цагаан шонхор” компанийн зүгээс талийгаачийн ар гэрт 11 сая төгрөгийн хандив тусламж үзүүлснээс өөрөөр нөхөн олговор олгоогүй байна. Тус компани одоогоор хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

 

Талийгаачийн автомашинд чухам  ямар шалтгааны улмаас гал гарсныг Эрүүгийн хэргээр шийдүүлэхээр шалгуулж байгаа аж. Гэхдээ талийгаач нас барахынхаа өмнө “Кабин халаагчнаас галс гарсан” гэдгийг гэргийдээ хэлсэн байна. Тэгэхээр бүрэн бус тээврийн хэрэгслээс болж байнгын ажлын байран дээрээ амь насаа алджээ.

 

Энэ мэтчилэн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй ажиллуулсны улмаас олон монгол тэнд амь нас, эрүүл мэндээ алдаж  байгааг нүүрс тээврийн жолооч нар учирлаж байна. 

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг олгодог.  Мөн нүүрс тээвэрлэлтэд зорчих тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг шалгадаг байна. Гэхдээ шалгалтыг хангалтгүй явуулдаг аж.

 

Энэ шалгалтын талаар нүүрс тээврийн жолоооч “Автотээврийн газраас галын хор, эмийн сан шалгадаг. Гэтэл тоормос гишгүүлж үздэггүй, ачаатай автомашин энд тоормосолоход хаана очиж зогсох вэ, хийгээ хэдий хэр хугацаанд алдах ёстой вэ зэрэг стандартыг шалгадаггүй. Үүнээс улбаалан бүрэн бус тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж яваад жолооч нар амь насаа алдах тохиолдол их байна” хэмээн ярьсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2021-12-16
Zochin:
Haana yun utas bgan
2019-03-20
Soony:
Harin chuham.
2019-03-19
иргэн:
ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осолдсон бол үйлдвэрлэлийн осол тогтоолгоогүй юмуу, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж ослын актаа тогтоолговол шимтгэл төлсөн хугацаанаас үл хамааран тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжтой.
2019-03-19
мэдээж өрөвдмөөр 3 нялх хүүхэдтэй яаж өсгөж өндийлгөнө дөө, тэхдээ л хажуудаа хүн цохиж алмаар том ухаалаг утас тавьчихсан ,монголчуудын энийг л гадныхан ойлгодоггүй гэсэн би ч бас ойлгодоггүй , ядарсан гэж тусламж нэхэж байгаа хэрнээ л тансаглаад сурчихсан , хэний ч дургүй хүрмээр
2019-03-19
Zochin:
Haana yun utas bgan
Soony:
Harin chuham.