Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
2019-03-20

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг  анхааруулж байна.

 

2019 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар  1-6 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин