Шүүгч нар хууль бусаар хөрөнгөжиж буй талаар мэдээлнэ
2019-03-20

08.00-12.00 цагт

ТАВАН ЭРДЭНЭ группийн төслийн хүрээнд хэрэгжиж буй тогоочийн тангараг өргөх ёслолыг Монголын мастер тогооч нарын холбоо болон Монголын тогооч нарын нэгдсэн холбоотой хамтран Grand Circus ресторанд зохион байгуулна. Холбогдох утас: 90090272

 

09.00 цагт

МУИС-ийн Байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ажиллагаа МУИС-ийн Дугуй танхимд болно. Утас 99002019

 

11.30 цагт

Хэвтүүл хөдөлгөөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгч, АТГ-ын гадаа мэдэгдэл хийнэ.

 

11:30 цагт


-БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нарын хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг баримтаар дэлгэж, иргэн И.Энхсайхан Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

 

12.00 цагт

 Монголын Хүний төлөө намаас Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг нь Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газарт захиалга өгч Х.Бат-Ялалтыг шийтгүүлэхээр хандсан тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

14.00 цагт:

15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд АХБ, Тэнүүн гэрэл констракшн ХХК болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед нар Шангрила зочид буудлын Парис Бээжин танхимд гарын үсэг зурна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Deed shuuhiinhen yu bolson be ?
2019-03-20