Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр огцорно
2019-03-20

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нь ард түмэндээ хандан үг хэлж, албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан нь олон улсын хэвлэл мэдээллийн хувьд гэнэтийн мэдээ байлаа. Тэрээр “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахгүйгээр халаагаа өгөхөөр шийдсэн” гэдгээ мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ  2019 оны гуравдугаар сарын 20 буюу өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Казахстан улсыг  бараг гучин жил халаагүй удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүйгээр халаагаа өгч байгаа юм.

 

 

Тус улсын хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд эрх үүрэг нь парламент /Сенат/-ын  даргад шилжих учиртай  Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийг сонгогдтол Казахстаны парламентын дээд танхимын дарга Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх аж. Мөн хуулиараа Касым-Жомарт Токаев нь Шинэ Ерөнхийлөгчийн сонгох дараагийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн албыг орлон гүйцэтгэж ажиллах юм байна. Касым-Жомарт Токаевын тухай Нурсултан Назарбаев “улс орноо, эдийн засгийг нь сайн мэдэх хүн” хэмээн тодорхойлсон байна. Касым-Жомарт Токаев өмнө нь Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдын орлогчийн алба хашиж байгаад парламентын дарга болсон туршлагатай улстөрч гэдгийг хэвлэлүүд онцолжээ.

 

Казахстан улсын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдон 28 дахь жилдээ  ажиллаж байсан Нурсултан Назарбаев яагаад гэнэт халаагаа өгөхөөр шийдсэний учир юу байгаа талаар эрүүл мэндийн шалтгаан байж болзошгүй гэдэг мэдээлэл гарч байна. Гэхдээ түүнийг огцорч магадгүй гэдэг яриа сарын өмнөөс гарч байсан аж. Тодруулбал, Засгийн газраа тааруухан ажиллаж байна гэдэг үндэслэлээр хоёрдугаар сарын 21-нд тараасан үеэс Ерөнхийлөгчийг огцрох тухай яригдаж байжээ.

 

Нурсултан Назарбаев Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж байгаа ч гэсэн Аюулгүйн зөвлөлийн дарга, эрх баригч “Нур Отан” намын даргын суудлаа хадгалан үлдэж байгаагаас гадна Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр байна гэдгийг ТАСС агентлагийн мэдээнд дурдсан байна.

 

Казахстан улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2020 онд болох юм.

 

Эх сурвалж: polit.mn

Д.АРИУН

Shuud.mn
Сонин хачин
mnbvc:
odoo tend iregnii dain boloh baih
2019-03-20
ттт:
ямарч хэл соелгуи туухгуи боолын боол босгоны шороо шуу дээ хасагстан
2019-03-20
зочин:
Эр хун . Оросын улс торчид Назарбаев ялагдаж байгаа биш ялалт байгуулаад нэр хундэтэй баатарлагаар яавж байна гэж дурджээ. Улс орноо хогжуулчихээд одоо залуучууд та нар улам их ондорт гаргаж хогжуулээрэй гэж нур бардам яавж бн.
2019-03-20
ZOCHIN:
UNENDEE BOL MANAIHAN SHIG ELBEG SHIG MI .ENHBOLD SHIG ALBAN TUSHAALTAIGAA UHTEL ZUURALDAHGUI ER HUN YMAA.ULSAA INGEJ HOGJUULCHIHEED NER HUNDTEI BUUH N SAIHAN L HARAGDAJIINA.TCAANA N YMAR ASUUDAL BGAA N BIDEND YUNII HAMAATAI .ULS N L HOGJIJ IRGED N JARGALTAI BOL...
2019-03-20
Adios:
Adios Nurik !
2019-03-20
зочин:
жинхэнэ эр хүн
2019-03-20
Зочин:
Хүчирхэг Казахстан улсыг бий болгож хөгжүүлсэн, асар их гавьяатай хүн.
2019-03-20