С.Эрдэнэ:Тендер шалгаруулалтын хугацааг хуульчилмаар байна
2019-03-20

14:00 цаг:

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар нэгдсэн хуралдаанааар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

13:00 цаг:

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ авах хуулийн төслийг хэлэлцэж байна. Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

 

12:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тендерийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Тендерийн үйл ажиллагаанд хуулийн хугацаа тогтоож өгвөл ямар вэ. Хөрөнгө оруулалтын ажлыг өмнөх ондоо баталсан өдрөөс эхлэн зарладаг туршлага бусад улс оронд байдаг. Заавал төсвийн жилийн нэг, хоёрдугаар улс дууссан хойно тендер нь эхэлдэг. Тендер дээр хууль бус үйлдэл гаргасан этгээдэд тавих хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна.

 

Тендер шалгаруулалтын хугацааг хуульчилж өгмөөр байна. Бүтээн байгуулалт хийгдэх улиралд маргаан өрнөдөг. 

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

 

-Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд зохицуулалт тодорхойгүй байна. Тендер сонгон шалгаруулалт үнэлгээний хорооны гишүүдийн үүрэг, хариуцлага чухал байгаа юм. Өнөөдөр зөрчил дутагдалтай зүйл байгаа гэж таны хэлж байгаатай санал нэг байна. Тендрерийн сонгон шалгаруулалтад орох ажлын хэсэгт бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй.  

 

Б.Бат-Эрдэнэ: Тендерийг эрх мэдэлтнүүд өөрийн хамаарал бүхий компанидаа авдаг 

 

11:10 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тендерийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Тендерийг төрийн дээд шатанд ажиллаж байгаа хүмүүс, гишүүд өөрийн хамаарал бүхий компаниараа авч хийдэг зүйл бий. Энэ хуулийг өөрчлөөд өөрчлөөд өөдөлдөггүй. Жишээлэхэд би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 320 хүүхдийн сургууль бариулах гэтэл эрх мэдэл бүхий эрхэм тендерийг нь аваад, зураг төсвийг нь өөрчлөөд барьчихсан. Гэтэл одоо дахиад спортын заал барих гээд нэг тэрбум төгрөг төсөвлөөд сууж байна. Арга, баширтай улс үгсэж хуйвалдаад, хамаарал бүхий компанидаа гэрээ хийж байна. Дарга нар өөрийн компаниараа тендер аваад бүгдийг залгиад сууж байх нь зөв үү.

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

 

-Энэ хуулиар тендерийг ил тод, цахимаар сонгон шалгаруулдаг байхаар ажлын хэсэг дээр ярьсан. Тендерт шалгарсан компанид тавих захиалагчийн хяналт сул байна. Сургууль, цэцэрлэгийн барилгыг спорт заалгүй, жорлонгүй барьж байна. Тиймээс барилгын үйл ажиллагааны зарчим, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагыг хангах ёстой Энэ мэтчлэнгээс болоод улсын төсвийн хөрөнгө оруулалт үргүй, чанаргүй, жилийн дараа ашиглалтад орж байна. Тиймээс чанаргүй барилга барьдаг компаниудын хар жагсаалтыг гаргана. 

 

Тендерийн хуулийг хэлэлцэж байна

10:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Дараагаар нь гишүүд горимын санал гаргав. Гишүүн Ж.Ганбаатар "Яагаад Татварын хуулийг хэлэлцэхгүй Тендерийн хуулийг эхэлж хэлэлцэж байна вэ. Учир нь энэ хууль Татварын хуультай холбоотой гэлээ. 

 

Дараагаар нь Тендерийн хуулийг хэлэлцэж эхлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү Дэгийн хууль зөрчиж, Тендерийн хуулийг оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ алуурчин хулгайч архичин Эрдэнэбат луйварчин хоёр одоо болоичээ.Та хоёр Ми.Энхболдынхоо араас зайлаачээ.
2019-03-21
10% АНХААР
2019-03-20
иргэн:
Эрдэнэ Эрдэнэбат гэж зомби царайлсан хоёр хоёр маанаг одоо зүг чигээ ч олохоо байгаад эргүүтэй хѳгшин хуц ухна шиг болжээ.Ирэх сонгуулиар л энэ мэтийн малнуудыг бүү сонгоё.
2019-03-20
!!!Зочин:
Erdenee namiin ew negdelee hangaj chadahgui bol zailaa !!!
2019-03-20