Олимпийн гудамжны замыг 25-ны даваа гаригт хаана
2019-03-20

Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалт энэ сарын 25-наас эхлэн үргэлжлэх талаар нийслэлийн  Авто замын хөгжлийн газар болон замын цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй бөгөөд одоогоор 43.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүүрэн гарцын 96 тулгуурын 91-ийг нь хийж гүйцэтгэсэн. Үлдсэн таван тулгуурын өрөмдлөгийн ажил Олимпийн гудамжинд хийгдэх юм. Үүнтэй холбогдуулан Олимпийн гудамжны автозамыг энэ сарын 25-ны өглөөнөөс эхлэн хаана. Харин Нарны зам болон Дамдинсүрэнгийн гудамжны замыг хаахгүй аж.

 

Дашрамд дуулгахад Замын цагдаагийн гүүрэн гарц нь 477 м урттай. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 25-нд үндсэн гүүрийг нээнэ. Харин гүүрийн барилгын нийт ажил 10 дугаар сарын нэгэнд бүрэн дуусах юм байна. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
тийшээ таг хэвээрээ байна биз. Дээрээс нь хэлэхэд явган хүний замаа хийхээ мэдэж байгаа боловуу?
2019-03-20
иргэн:
Гүүрэн гарцаар гараад таг. Тэр эргэлт одоо бөглөөтэй ирээдүй харахгүй юм хийхээр ийм л байна даа
2019-03-20
Зочин:
замын цагдаагийн хажуугийн гүүрэн гарцын урд хэсгийн / олимп хотхон,дүнжин гарав хотхон/ зураг гэж байна уу.Гүүрэн гарцаар гараад хаашаа яаж явах,эргэх гээд ойлгомжгүй байна.HOME,MINT болоод шийдэл гаргаагүй юм уу
2019-03-20
тийшээ таг хэвээрээ байна биз. Дээрээс нь хэлэхэд явган хүний замаа хийхээ мэдэж байгаа боловуу?
иргэн:
Гүүрэн гарцаар гараад таг. Тэр эргэлт одоо бөглөөтэй ирээдүй харахгүй юм хийхээр ийм л байна даа