20 сая төгрөгөөс дээш татварын өртэй бол хилээр гарахыг хязгаарлана
2019-03-21

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжлэн хуралдаж байна. Хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Татварын өртэй бол хилээр гарахыг хориглосон байна. Хилээр хориглох асуудалд тодорхой мөнгөн дүн зааж өгсөн бол болно. Гэтэл ерөнхий заажээ. 

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд татварын байцаагч нарын цалинг хангамжид анхаардаг. Татварын байцаагч нар мэргэжлийн өндөр ур чадвар шаардлсан ажил. Улсын төсөвт онц их хэмжээний орлого оруулж байгаа ажилчдыг урамшуулъя гэсэн санал оруулсан нь Төсвийн байнгын хороонд дэмжигдээгүй. 

 

Татварын өртэй иргэн, аж ахуйн нэгжийн хилээр гарахыг хязгаарладаг юм билээ. Тиймээс энэ заалтыг оруулсан байгаа. Битүүмжилсэн хөрөнгийг шаардаж болно. 

 

Татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөгөөс дээш байх, татвар төлөх хөрөнгөгүй тохиолдолд хил хорио тогтоохоор тусгасан байна. Үнэгүй, хэт бага үнээр татварын өртэй этгээд хөрөнгө шилжүүлсэн байвал өр төлөхөөс зугатсан гэж үзэж, хоёрдагч этгээдэд хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгажээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
20 саяас дээш ѳртѳй хүн хилээр гарахгүй гэж ойлгож болох уу. Тэгвэл улс орон чинь хѳгжихгүй.Ядуурал нүүрлэх биздээ. Хуулиас энэ заалтыг хасах юмуу хязгаарыг нь нэмэх хэрэгтэй.
2019-03-22
oorsdoo hileer garahaa martchihsan yum bh daa
2019-03-21
asdasda:
20 onoo aldaj bgan bn l daa mahan tolgoinuud.
2019-03-21
Aj ahuin negj yaj hileer garah ve
2019-03-21
hutcaarai luvardsan 34 ih naydaar il bolgoj huraaj avaarai
2019-03-21
yu gutsna be haha
2019-03-21
Мэдрэмжгүй гарууд төрийн ажлыг баллаж бх юм даа. Бүх компани ийм өртэй шдэ хаха
2019-03-21