Нүүрс тээврийн жолоочдыг кабиндаа хонох, хоол хийхийг хоригложээ
2019-03-21

 

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Тэдний ихэнхи нь БНХАУ-ын иргэн, аж ахуй нэгжийн автомашиныг жолоодож байна. Тэгвэл тус улсын хүнд даацын автомашины түрээс, зуучлалын үйл ажиллагаа явуулдагчид жолооч, машины эздэд дараах мэдэгдлийг хүргүүлжээ. Үүнд:

 

1. Хүлээлгийн хэсэг болон зорчих хэсгийн замаар нэвтрэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь илэрвэл Хамгаалалтын ажилтан тухайн согтуу жолооч болон тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу шийдвэрлэж эгнээ байрнаас нь гаргаж цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх ба тухайн дараалалд дахин оруулахгүй,


2. Оройн 21;00 цагаас хойш хүлээлгийн хэсэгт дугаарлан зогсож буй тээврийн хэрэгсэлд хүн хонуулахгүй,


3. Хүлээлгийн хэсэгт дугаарлаж буй тээврийн хэрэгслийн жолооч нар бүхээгтээ хоол хийх болон ил гал гаргахыг хориглоно,


4. Хүлээлгийн хэсэгт дугаарлан зогсож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид ил задгай хог хаяхыг хориглоно” гэжээ.

 

Энэ талаар "Баян зам" тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Миеэ:
Ямар ухаалаг тушмэлийн гаргасан санаа вэ? Ийм шийдвэр гаргасан нохдуудийг амьдрал дунд оруулж нуурс зоож буй жолооч нарын кабинд суулгаад хэд хоног явуулж узуулээд дараа нь тэр шийдвэр гаргадаг ажилд оруулбал таарна.
2019-03-24
ZOCNIN:
AMIDRALD OIR L BJ GEMEENE JOLOOCN NARIIN AYULGYI BDLIIG HANGAH BOLNO .DEERX SHIIDWER AMIDARLD OIR BISH YUM DAA
2019-03-22
ZOCNIN:
JOLOOCNIIN HONOGLOX BAIR NOTSOL NI BURDEEGYI YUM BISHUU ..TEGEED CN OOR HAANA HONOGLOX BE ARAI GEJ MAXAA ZULGAAJ BJ OLOSON MONGOO ZOCNID BUUDALD OGOH UU .. HARIN ARAI AMIDRALD OIR ERGUUL AJILLUULBAL ARAI DEER BIZ ..
2019-03-22
Hujaa nart bolohoor uher mal shig zutgedeg mongolchuud ni mashin avaad buursend yavuulhaar tr chigtee alga boldog uneheer uher zayatai hunuus de mongolchuud
2019-03-21