Нууц бичлэг хийдэг солонгос залуус 10 жил хоригдоно
2019-03-22

Өмнөд Солонгосын цагдаагийнхан зочид буудлаар үйлчлүүлж буй иргэдийн бичлэгийг нууцаар бичиж, уг хууль бус бичлэгээ онлайнаар зарсан этгээдүүдийг баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан нягтаршил ихтэй 10 хотноо үйл ажиллагаагаа явуулах 30 гаруй жижиг зочид буудлын 42 өрөөнд нууц камер байршуулж, улмаар үйлчлүүлэгчдийн бичлэгийг хийсэн хоёр этгээдийг өчигдөр баривчилжээ.

 

Харин уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй хоёр этгээдийг нэмж баривчилсан талаараа хэвлэлийнхэнд дуулгав.

 

Гэмт этгээдүүд ойролцоогоор 1600 орчим иргэний бичлэгийг нууцаар бичиж, насанд хүргэгчдийн сайт зэрэгт байршуулахаас гадна онлайнаар борлуулжээ. 

 

Тэд хяналтын камеруудаа дижитал телевизийн хүлээн авагч бокс, ханын цахилгааны залгуур, үс хатаагчийн өлгүүр болон шүршүүрийн хаалга зэрэгт нуусан аж.

 

Шалгалтаар уг хууль бусаар олж авсан бичлэгийг 4000 орчим хүн байнга хүлээн авч үзэхээс гадна 150 хүн сар бүр 30 мянган вон буюу 45 ам.долларыг төлдөг байсныг илрүүлжээ. 

 

Цагдаагийнхан гэмт этгээдүүдийн гадаад төрхийг нууцалж буй бөгөөд тэдний хууль бусаар гартаа оруулсан бичлэгүүдийг цахим ертөнцөөс устгах ажиллагааг эрчимжүүлж эхэлсэн гэнэ.

 

"Тэд хийсэн хэргийнхээ төлөө хамгийн багадаа 10 жилийн ял сонсох болно" гэж албаныхан уламжлав.

 

2018 оны арванхоёрдугаар сард тус улс дахь хамгийн их хэрэглэгчтэй насанд хүргэгчдийн сайтыг ажиллуулдаг солонгос эмэгтэйд 2.5 жилийн ял оноосон билээ.

 

Өмнөд Солонгост нууц камерын бичлэг аюулын харанга дэгдээд буй бөгөөд зөвхөн өнгөрөгч хууль бусаар бичлэг хийсэн гэх сая гаруй дуудлага цагдаагийнхан хүлээн авчээ. Хохирогчдын ихэнх нь охид, бүсгүйчүүд бөгөөд тэд өнгөрөгч онд хоёр ч удаа нийслэл Сөүл хотноо "Бидний амьдрал порно биш" гэх уриатай жагсаал зохион байгуулсан юм.

 

Учир нь нийтийн бие засах газруудад нууц камер байршуулж, эмэгтэйчүүдийн эрхэнд онц ноцтойгоор халдсан билээ. 

 

Нууц бичлэг хийх гэмт хэрэг өнгөрөгч 2017 онд 6,400 гаруй удаа гарсан бол 2012 онд 2,400 орчим байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Тэнэг шүү манай зарим гарууд энэ бичиж байгаа юмыгнээ
2019-03-22
zochin:
boss ovgodteigoo yavalddag huuhnuud balarsan bna sh dee, so-d odriin tsagaar buudal hamgiin ih achaalaltai baidag n unen. dontoi yumnuudiig ilruulsnii toloo yal ogoh bish harin ch shagnah heregtei.
2019-03-22
Zochin:
Тэнэг шүү манай зарим гарууд энэ бичиж байгаа юмыгнээ