Кикбоксын дэлхийн аварга ХАЛИМАГИЙГ ТЭРГҮҮЛНЭ
2019-03-22

2010 оноос хойш тасралтгүй ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсыг тэргүүлж буй Алексей Орлов энэ сарын 20-нд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан юм.

 

 

Уг хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч, өнгөрсөн хугацаанд албаа амжилттай хашсан Алексей Орловт талархлаа илэрхийлжээ. Түүний огцрох шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байна. 

 

Тэгвэл нэг өдөр тэргүүнгүй байсан Халимаг улсыг кикбоксын дэлхийн аварга Бату Хасиков удирдахаар болсон гэж Кремлийн хэвлэлийн албанаас өчигдөр хэвлэлийнхэнд уламжилжээ.

 

Ерөнхийлөгч Путин тун нухацтай бодож, дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

 

Тэд өчигдөр уулзсан ба уг уулзалтын үеэр Бату Хасиков "Би бүх хүчээ Халимагт зориулах болно. Таны итгэлийг алдахгүй ээ" гэж хэлжээ. 

 

Өдгөө 38 настай Бату Хасиков улс төрийн салбар дахь туршлага тун бага бөгөөд хоёр жилийн өмнө Холбооны зөвлөлд Халимаг улсыг төлөөлөх төлөөгчөөр ажиллах болсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин