Африкийг заналхийлж буй АЙМШИГТ ХАР САЛХИ
2019-03-22

Африкийн Мозамбик, Зимбабве, Малави улсыг өнгөрөгч амралтын өдөр 235 км/цагийн хурдтай "Идиа" гэх хар салхи дайран өнгөрч, үлэмж хэмжээний хохирол учруулаад байна.

 

 

Энэхүү  аймшигт байгалийн гамшгийн уршгаар 300 орчим хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй болжээ.

 

Зөвхөн Мозамбик улсад 15 мянган өрх орон гэргүй болж, хүндхэн нөхцөлд амьдарч байна. Иргэд цэвэр усны хомсдолд орсон талаар НҮБ мэдээлж, яаралтай олон улсаас тусламж хүсээд байна.

 

19 жилийн тэртээ Африкийг "Элине" гэх хар салхи дэгдэж, 100 гаруй хүний аминд хүрсэн түүхтэй. "Идиа" хар салхи түүхэндээ хамгийн их гарз хохирол учруулж буй байгалийн гамшгаар нэрлэгджээ.

 

Хөгжил буурай Мозамбик улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт доройтож буй бөгөөд цахилгаан тасарч, нийтийн тээврийн үйлчилгээ бүхэлдээ саатаад байна.

 

"Мозамбикт зөвхөн хар салхиар 200 хүн амиа алдсан" гэж Ерөнхийлөгч Филлип Няази мэдэгдэж, орон даяар онц байдал зарлажээ.

 

"Зимбабве улсад 100 орчим хүн амиа алдсан ба энэ тоо өсөх магадлалтай" гэж Засгийн Газрын сайд Жюли Моёо "AFP" агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцлов. 

 

Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагба өчигдөр гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан ба улсын сангаас мөнгө гаргах зарлиг буулгасан гэнэ. 

 

Мозамбик, Зимбабве, бүхэлдээ усанд автсан ба хагас сая иргэн хүнс тэжээлийн хомсдолд ороод буй талаар ДЭМБ-аас мэдээлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин