ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад тун саяхан тэтгэвэртээ гарсан прокурор Е.Сагсайгийн ёс бус бичлэгийг дэлгэв.
Тухайн бичлэгт прокурор Е.Сагсай цээж нүцгэн байдалтайгаар хэн нэгнийг хэргээс мулталж, би бүгдийг зохицуулж хорихоос суллах болно хэмээн амлаж байна. Мөн эмэгтэй хүнийг бэлгийн дарамтад оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа дүр зураг үлджээ.
Э.Эрдэнэжамъян “Е.Сагсай бол ерөнхий прокурорын орлогч хүн. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг хүн. Гэтэл ийм дээд албан тушаалтай хүн хэн нэгнийг бэлгийн дарамтад оруулснаа хүлээн зөвшөөрч, бусдын дарамтад орсон тул өөр нэгнийг хэргээс цэвэр авч гарах тухай ярьж байна. Ийм хүн л хууль системийн байгууллагад ажиллаад, худал хэлсэн хүмүүсийг хаацайлаад л байж байна. Хуулийн байгууллагыг цэвэрлэх цаг болсон” гэв.
Г.Сүрэн