Зургаан настай хүү цонхоор унаж, осгож нас баржээ
2019-03-22

 

Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11.00 цагт БЗД-ийн 13 хороонд “””Офицер захын хажууд жаахан хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач иргэн цагдаагийн байгууллагад өгчээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” гэрийнхээ 3 давхрын цонхоор унаж осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.  Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Талийгаач хүү хувийн цэцэрлэгт сурдаг байжээ. Хүүгийн эцэг, эх нь салсан бөгөөд аав нь БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөдөг бол хүү Монголд эмээтэйгээ болон авга нартайгаа амьдардаг байсан аж.

 

Уг гэмт хэрэг бага насны хүүхдийг хараа хяналтгүй, үл хайхарснаас үйлдэгдсэн байна. Иймд Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожил үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

6.20 дугаар зүйл: Хүүхдийн эрхийг зөрчих

 

1.Хүүхдийн эрхийг зөрчиж:

 

1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;

 

1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;

 

1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

2.Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

3.Хүүхдийг:

 

3.1. Хүүхдийг өөрийнх нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан; 3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

5.Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

7.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

8.Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

9.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01
zochin:
chairan chuuched ter echeg ech chaana uu chiideg bna,oir orchim chun amtan charj baridaggui umuu??, osgotloo nileen udsan l baij taaraa,eviidee yaaj tarchlaa bol, bur nulims garchichlaa
2019-03-23
Zochin:
UM MAANII BAD MI HUM
2019-03-23
Zochin:
yagaad osgoson yum, ter huuhdiig erej haigaagyu ger buliin gishuud ny buruutai
2019-03-22