60 гаруй айл шинэ байрныхаа түлхүүрийг гардлаа
2019-03-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 ашиглалтын шаардлага хангахгүй байр, орон сууц байна гэсэн тооцоо бий. Энэ нь 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг.

 

Тухайлбал Хан-Уул дүүрэг 3-р хороо нэхмэлийн шарын байруудад иргэд хана цуурсан, өвөлдөө хүйтэн, бохир нь хальсан зэрэг хүндхэн нөхцөлд амьдарч байсан. Энэ мэт Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төслийг эхлүүлээд байгаа. Өнөөдөр /2019.03.22/ Хан-Уул дүүргийн 15,19 дүгээр байрны 60 гаруй айл шинэ байрандаа орж, байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

 

Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлэх аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hiih estoi ajil baij tuuz haichlaad baidagaa bolih heregtei
2019-03-23
zochin:
darga nariin tuuz chaichilchiig er charmaargui bna,gol n bairnii gadna,dotno ylanguia bannii, bas bie zasach oroo, gal togoo, mon santechnikiin cholbolt, balkon ed nariig yagaad charuuldaggui um???, ene chin daraa daraagiin orschin ich chaardlagatai baidag. Ymarch setguulch deerchi zuraglaliig gargachiig er mededgui. Ug n buch setguulch buch umiin uchaj tuncheed gargach estoi,ene chin bid nart barimt chuudee. Echest n ajillaa ,zuraglalaa saijruul
2019-03-23
Sanaa:
Хотан өмнөх удирдлагын үед шийдвэрлэсэн ажлын амжилт шүү
2019-03-22