Дахин сонгууль: МАН-ынхан сонгогчдод мөнгө тарааж эхэлсэн үү
2019-03-23

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнөөдөр дахин сонгууль явагдаж байна. Санал хураалт өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд сонгуульд МАН, МНН, Монгол консерватив нам, БНН болон 2 бие даагч өрсөлдөж байна. Санал авах таван байрт сонгогчдын ирц сайн байгааг мэдээлж байна. 

 

 

Харин сонгуулийн үеэр зарим хууль бус үйлдэл, тухайлбал сонгогчдод мөнгө тараасан байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна. МАН-ын нэр дэвшигчийн хүмүүс иргэдэд мөнгө тараасан, энэ үйлдлийг төрийн албан хаагчид хийж гүйцэтгэсэн байж болзошгүй аж.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин