Н.Назарбаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргална
2019-03-25

Казахстаныг 30 гаруй жил удирдсан Нурсултан Назарбаев өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээс албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан билээ. 

 

 

Назарбаев ямар шалтгаанаар эрх мэдлээсээ татгалзсан нь өнөөг хүртэл нууц байгаа ба иргэд болон хэвлэлийнхэн түүнийг "хүнд өвчин туссан" хэмээн таамаглажээ.

 

Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна. 

 

Казахстаныг орчин үеийн улс болгоход голлох үүргийг гүйцэтгэсэн Нурсултан Назарбаевыг ачийг үл мартан түүний нэрээр нийслэл Астана хотыг нэрлэхээр болсон юм.

 

Тэгвэл энэ сарын 23-наас эхлэн Астана хотыг Нурсултан хэмээн нэрийдэж эхэллээ. 

 

Ерөнхийлөгчийг түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Касым-Жомарт Токаев нийслэл хотын нэрийг өөрчлөх тухай зарлигт гарын үсгээ зурж, баталгаажуулсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба орон даяар тунхаглав. 

 

Өдгөө 78 настай Назарбаев Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан ч улс төрийн амьдралаа төгсгөх бодолгүй буй аж. Учир нь тэрбээр Үндэсний аюулгүй байдлыг дарга болон эрх баригч Нур Отан намын даргаар үргэлжлүүлэн хаших гэнэ. 

 

Эргэн сануулахад 2016 оны арваннэгдүгээр сард Нурсултан Назарбаевын хөрөгтэй  10 мянгатын мөнгөн тэмдэгтийг танилцуулж, 2017 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдрөөр албан ёсоор гүйлгээнд оруулсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
10 000 тенгед Назарбаевын зураг байдгуй юм аа
2019-03-25