Аймшигт дэлбэрэлтээс амьд үлдсэн АЗТАЙ ЭР
2019-03-25

БНХАУ-ын Янчень хотноо үйл ажиллагаагаа явуулах химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, үлэмж хэмжээний хохирол учруулаад байна. 

 

 

Энэхүү гэнэтийн ослын улмаас 64 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 94 хүн гэмтжээ.

 

Мөн өнөөг хүртэл 24 сураггүй алга болсон ба олон тооны аврагчид ослын газар ажилласаар байна.

 

Тэгвэл тав дахь өдрөө үргэлжиж буй аврах ажиллагааны үеэр аврагчид нуранги дороос нэгэн иргэнийг олжээ. 

 

"Эрэгтэй хүнд гэмтэл авч, хэд хэдэн яс нь хугарсан байсан ч амьд байсан нь аврагчид болон сураггүй бологсдын гэр бүлд ихээхэн итгэл өгсөн" гэж Аврах алба "Синьхуа" агентлагт мэдээлжээ. 

 

Эрэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн гэнэ. 

 

Дэлбэрэлт болоод буй “Tianjiayi Chemical” үйлдвэр 12 жилийн өмнө үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ослын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж эхэлсэн юм.

 

Эрх баригчид осолтой холбоотой этгээдүүдийг нэн даруй баривчлан, шийтгэхийг шаардлаа. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин