АТГ: С.Зоригийн хэргийн ажлын хэсгийн хоёр хүнийг цагдан хорьсон
2019-03-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Уг хурлаар 2019 оны 3 дугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.

 

Энэ сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

 

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харьяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.

 

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 3 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 19 гомдол, мэдээлэл буюу 33.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэл буюу 21.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 26 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна.

 

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар, 29 буюу 50.9 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

 

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 3 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 408 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 3.2  хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 44 буюу шалгасан хэргийн 10.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 7 буюу шалгасан хэргийн 1.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 287 хэрэг, мөрдөн байцаалтын 56 хэрэг байна.

 

Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлахаар ажиллаж байна

 

МХЕГ-аас олгодог импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээнд Авлигатай тэмцэх газрын Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хяналт тогтоон ажиллаж байна. Тус үйлчилгээг авахад бүрдүүлэх бичиг баримт тодорхой бус, олон дарга нарын гар дамжин цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Үндсэндээ өнөөг хүртэл экспорт, импортын гэрчилгээ олгох харилцааг огт журамлаагүй явж иржээ. Энэ төрлийн төрийн үйлчилгээ нь ийнхүү дүрэм, журмаар зохицуулагдаагүй учраас хэн нэг албан тушаалтны үзэмжээр бизнес эрхлэгчдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж байсныг Авлигатай тэмцэх газар таслан зогсоохоор ажиллаж байна. Улмаар тухайн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид хэрэгжүүлэхэд чиглэсэн Зөвлөмжийг МХЕГ-т хүргүүллээ.

 

ЖДҮ эрхлэгч нэрийн дор томоохон аж ахуйн нэгжүүд гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн

 

Жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамаарахгүй зарим томоохон аж ахуйн нэгжийн импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлж байжээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын нэгжтэй хамтран ажиллаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүрт өгөх болно.

 

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, АТГ-ын ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын албаных хүмүүс хариулав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн шалгалтын явц ямар шатанд явна вэ?

 

-ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд болон албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, албаны нөлөөгөө ашиглаж зээл авсан албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаад нэг албан тушаалтныг бусдын нөлөөнд автаж хууль бус шийдвэр гаргаж зээл олгосон асуудал дээр, мөн дөрвөн гишүүнийг энэ хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Энэ хэрэг удахгүй шийдвэрлэгдэх байх. Мөрдөн шалгах ажиллагаа дуусах дөхсөн байгаа.


-Монголбанкны ажилчид ББСБ-тай гэх мэдээлэл цацагдсан. Үүнд шалгалт хийсэн үү? 

 

-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон Төрийн банкны зарим албан тушаалтнууд ББСБ-тай гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Тиймээс ХОМ-т нь нэмэлт шалгалт хийж байгаа. Ер нь нийтийн албан тушаалтнууд аливаа компани, аж ахуй нэгжид хувь эзэмших нь хориотой зүйл биш. Харин тухайн өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгж болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй үйл ажиллагааны хүрээнд хяналт шалгалтыг эрхзүйн акт гаргах, хэлэлцэх явцад ашиг сонирхлын зөрчлийн дагуу мэдэгдэл гаргаж татгалзах үүрэгтэй. Хэрэв мэдэгдэл гаргахгүйгээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 11-т заасан хориглох хязгаарлалтыг зөрчсөнөөр шалгах үндэслэл болдог. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл нь ББСБ-тай нь ашиг сонирхлын зөрчил үүсэх мэтээр бичсэн байна. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 

 

-Монголбанкны захирал асан Золжаргалтай холбоотой хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа вэ?

 

-Энэ хүнтэй холбоотой гурван багц асуудал шалгагдаж байгаа. Нэгдүгээрт, арилжааны банкуудад тогтоосон хүүнээс бага хүүтэйгээр зээл олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах асуудал яригдаж байна. Мөн Австри улс руу их хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлж орон сууц худалдаж авсан асуудал. Гуравдугаар хэлцэлтэй холбоотой асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд явж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Ерөнхий прокурор асан Дорлигжавын хэргийг шүүхэд хэзээ шилжүүлэх вэ? 

 

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамаарч тухайн цаг үед нь мэдээлэл өгнө. 

 

-Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал дээр зарим прокурорт хэрэг үүсгэн шалгаж байгаа талаарх мэдээллийг дэлгэрүүлэхгүй юу?

 

-Энэ хэргийг үйлдсэн хүмүүстэй холбоотой мэдээлэл өгөх эрх надад байхгүй. Харин энэ хэргийг шалгаж байх явцад зарим нэг хүнийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал яригдаад прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шалгалтын явцад хууль зөрчсөн нотлох баримтууд хураагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Үүнд тайлбар өгөхөд тухайн хэргийг шалгаж байсан ажлын хэсэгт ажиллаж байсан нэр бүхий хоёр хүнийг 15 хоногийн хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан нэг хүнийг баривчлаад сулласан ийм л ажил явагдсан.

 

-Мөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар зарим шүүгчдийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү? 

 

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тодорхой фактууд шалгагдаж байгаа. Зарим шүүгч нарыг шалгуулах талаар хүмүүс хэвлэлээр нийтэд мэдээлсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай байгууллагад шүүгчийг шалгуулахаар ирүүлсэн бичиг баримт алга байна. Зарим шүүгч нар өөрсдөө шалгуулах хүсэлтээ тавьж байгаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene buunii nohdiig haraaachee nohod dotroo hogiin vildveriin nohod bn
2019-03-31
Зочин:
Энэ монгол ямар гээч төртэй улс байна даа засаг төр нь бөөн идэж уухын донтон хууль хүчнийхэн нь хэлмэгдүүлэгч яргачид төрийн ордон нь хогийн гаруудын хорогдох байр бялууны газар болж хувирсан
2019-03-25
Н.Золжаргалыг:
Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа арилжааны банкинд бага хүүтэйгээр зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн орон сууц худалдан авсан, "Худалдаа Хөгжлийн Банкны" хэлэлцээртэй холбоотой асуудлуудаар шалгаж буйг хэллээ.
2019-03-25
Oorsddoo ih goy goy tsol Alban tushaiin nershil ogoh um. Yamar utgatai Mongol helnii ugsiin sand baidag um bolov uu
2019-03-25
амжилт хүсье:
ХУРЦын авгайн дүүг хорьж дийлсэнгүй дээ. САЙДын хэлсэн гол зохион байгуулагч, ахлах дэслэгчээс дэд хурандаа болсон нөхрийг хорьж чадахгүй байгаа юм байна. ИНГЭЭД эхлэхээр энэ хэрэг АТГ т шийдэгдэхгүй юм байна
2019-03-25
"Салхитын алт мөнгөний орд"-ын:
Хэрэгт Л.Бямбаа агснаас гадна "хамжигч", "хамтрагч"-аар оролцсон албан тушаалтнууд гарч ирсэн. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурын орлогч Г.Эрдэнэбат, талийгч шүүгч Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал нарын нэрс "хамжигч" нарын нэрсийн зураглалд байгаа. Талийгч Л.Бямбаа дээрх албан тушаалтнуудыг Салхитын мөнгөний орд эзэмшигч нартай холбон зуучлах үүрэг гүйцэтгэсэн ба түүнийг хүүгээр нь барьцаалж, эцсийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой. Хэдийгээр хэргийн "зууч" гэгдэх Л.Бямбаа нас барсан ч хэргийг хаах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Л.Бямбаа агсны хэргийг тусгаарлан, Салхитын мөнгөний ордын хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
2019-03-25
kkkkk
2019-03-25