Сүбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Мэргэжилтний 20”-ийн нүхэн гарцыг засварлаж байна. Тус гарцын засварын ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр “Элит констракшн” ХХК өнөөдрөөс гүйцэтгэж эхэллээ.
Засварын ажлын хүрээнд шатны орц гарцанд шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулна. Ингэж засварласан гарцын ашиглалт, цэвэрлэгээг үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн, камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянах аж.
Засварын ажил 04 дүгээр сарын 25-нд дуусна.
М.Болд
Уншиж байна |