Өнөөдөр хаах ЗАМУУД
2019-03-26

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Төрийн айлчлалтай холбоотойгоор өнөөдөр дараах замууд ачаалалтай байх бөгөөд хамгаалалт зохицуулалт хийнэ.

 

Олимпийн гудамж,

 

Их сургуулийн гудамж,

 

Их Монгол улсын гудамж,

 

Чингэлтэйн өргөн чөлөө,

 

Дамбадаржаагийн гудамж,

 

Энхтайвны өргөн чөлөө,

 

Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөнд оролцоно уу.

 

Энэ талаарх мэдээллийг Тээврийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудас, нүүр номоор цаг тухайд нь мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин