Х.Нямбаатар: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох заалтыг хассан
2019-03-27

Гэрэл зургийг MPA.mn

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэв. Уг хуулийн төслөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх заалт тусгасан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциор үүрэг хүлээсэн. Тиймээс шүүгчийг түдгэлзүүлэх 7 үндэслэл дээр ШЕЗ шүүгчийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлснээр түдгэлзүүлэх процесс явагдана. Үндсэн хуульд шүүгч огцруулах таван үндэслэл байдаг. Үүнтэй Ерөнхийлөгчийн хуулийн төсөл зөрчилдөж байгаа учир шүүгчийг огцруулах заалтыг хасч байна. Шүүгчийг шүүхийн шийдвэрийг үндэслэн чөлөөлнө. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох заалтыг хасч байна.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан нь үнэн  бол шүүгч, прокурор, мөрдөгчийн эрхзүйн байдал ижил түвшинд явагдана. Аливаа хэлбэрээр эрүүдэн шүүсэн заалтыг өөгшүүлсэн зүйл оруулж болохгүй.  Нэг гараараа арга хэмжээ авах гэж байгаа юм шиг мөртлөө нөгөө гараараа зөөлрүүлээд байх юм. Түдгэлзүүлснийг нь өргөн мэдүүлэхээр аваад үлдэнэ гэсэн үг биз дээ.

 

УИХ-ын гишүүн Н.Батнасан:

 

-МАН-ын бүлгийн шийдвэр гарч, эрүүдэн шүүх асуудал дээр санал нэгдээгүй. Өчигдрийн Ерөнхийлөгчийн төслийг дэмжье гэсэн. Бүлгийн шийдвэр гарсан байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцъё гэж бүлэг дээр санал нэгдсэн. Гишүүдийн бүрэн эрхэд халдах хэрэггүй, Н.Батнасан гишүүн ээ. Эрүүдэн шүүсэн нь хангалттай нотлогдсон бол Ерөнхий шүүгчийг ажлаас нь халах асуудал яригдаж байна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Хууль санаачлагын өргөн мэдүүлснээр хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөнө гэвэл Үндсэн хууль зөрчинө. Тиймээс энэ хуулийн төслийг дөрөвдүгээр сарын дөрөвнөөс хэрэгжүүлэх нь зүйтэй. ҮХЦ-д гомдол гаргавал энэ хуулийн үйлчлэл зогсоно.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Энэ төсөл дээр батлагдсөн өдрөөс чинь дагаж мөрдөнө гэсэн үг байна. Энэ тав хоног чинь Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа. Тэр хүн хориг тавихгүй бол шууд хууль хэрэгжинэ. Ийм асуудал дээр удаж болдоггүй юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Zorigiin aluurchid yamar huchtei ar taltai yum be! Huuliinhand zoduulj, dormjluulsan, ami nasaa aldsan engiin irged heden arvam myangaaraa baigaa. Nyamdorj ene buhnii toloo yu hiisrn be. Zorigiig alsan aluurchid Mongold etiuden shuuhdsem gantshan tohioldol yumuu!!!
2019-03-27
зочин:
Хуульч нэртэй хоосон толгойтой Нямбаатар зэргийг этгээдүүдтэй УИХ үнэн гутмаар.
2019-03-27
Зочин:
Солиор чи, Нямбаатар хуулиа ярьж байна
2019-03-27
зочин:
Нямбаатар юу гэж пялдага царайлаад байгаа новш бэ худал тэмцэгч царайлчихаад хулгайч нартай хариуцлага тооцоход шудрага байдлаа тэнэг новш минь
2019-03-27
Зочин:
Солиор чи, Нямбаатар хуулиа ярьж байна