Улаанбаатарт 1 хэм дулаан байна
2019-03-28

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 29-нд ихэнх нутгаар хүйтэн байна. 

 

 2019 оны 03 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин