Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна
2019-03-29

     Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

  2019 оны 03 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 градус дулаан, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2 градус далуунаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин