Эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлнэ
2019-03-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Ш дөрвөн өдөр үргэлжилж шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон билээ.

 

Олон жилийн турш  илрээгүй энэ хэрэг ийнхүү шийдэгдэж, гэм буруутнуудыг шийтгэсэн ч өнөөдөр энэхүү шүүхийн шийдвэр нь "жүжиг" харин хоригдсон этгээдүүд "зохиомол жүжиг"-ийн хохирогчид болж таарав. УИХ-ын гишүүд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон ч үнэндээ хилс хэрэгт гүтгэгдсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих өрөөнд эрүүдэн шүүсэн бичлэгийг хэдүүлхнээ хаалттай үзээд толгой сэгсрэн гарч ирсэн. 

 

Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагаас УИХ-ын гишүүдэд үзүүлсэн эл бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлнэ гэнэ. Бичлэг үзэхээр орохдоо сэтгүүлчид дүрс бичлэг хийхгүй, микрафон камергүй орох болзол тавьжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
КИНООГОО ҮЗМЭЭР БАЙНАА:
ИХ ХУРЛЫН ГИШҮҮД СЭТГҮҮЛЧИД ҮЗЭЭД БАЙХЫГ БОДОХОД НЭЭЛТТЭЙ ЮМ ШИГ БАЙХЫН. АРД ОЛНД ҮЗҮҮЛЭХГҮЙ БОЛОХООР ХААЛТТАЙ Ч ЮМ ШИГ .
2019-03-29
SETGUULCH NERTEI HEDEN HUDUUNII HUUNUUD ZUGEER BAIGAARAI.
2019-03-29
!!!Зочин:
Tiimee setguulchded uzuulehiig demjij b na !
2019-03-29