Дахин сонгууль гэх БАНТАН
2019-03-29

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсныг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос зарласан юм.

 

Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт сонгогчдыг 55.2 хувийн саналаар МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам, 19 дүгээр тойрогт 52.7 хувийн саналаар Б.Галхүү нар ялалт байгуулж, ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авчээ.

 

Ийн ялагч нь тодорсон сонгууль анхнаасаа хууль бус байсныг Баянзүрх дүүргийн АН-аас мэдээлэв. Хууль бус тогтоол шийдвэрээр явагдсан учраас АН-ынхан энэ сонгуульд оролцоогүй гэнэ.   

 

 

Баянзүрх дүүргийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоол, Монгол Улсын хууль албан ёсоор хүчингүй болчихоод байхад 2019 оны 01 сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолдоо хүчингүй болсон хуулийг ашигласан. Ямар ч тушаал шийдвэр хүчин төгөлдөг мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоолоос дээгүүр шийдвэр гаргадаг сонгуулийн хороо үйл ажиллагаа явуулж байна. Бүр татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль. Ийм хууль бус сонгуульд АН оролцоогүй” гэсэн тайлбарыг өгч байна.

 

Мөн  Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүрэг дэх МЗХ-ны салбарын дарга Энхбаатар төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл гаргаж, мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан. Хууль хэрэгждэг бол энэ хүнд иргэдийг төлөөлөх эрх байхгүй гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ Пүрэвдаваа дарга одоо болиосой хангалттай засаглалаа ш дээ. Идэж ууж ханахаа байцан эргүү мал. Зүгээр л ялагдлаа хүлээгээд хүмүүсээ амраагаач
2019-04-04
Zochin:
Yalagdsan bol tegeel odoo zailaach dee
2019-04-01
Баагий ах нь:
Тэнгэрийн Тѳмѳрбаатарын охин, Баясахын дүү Туул гэл үү хүүхнийг бие даагчаар нэр дэвшүүлж тэр нь хэдий ч мѳнгѳ тараасан ч МАН гаруудаас бага бсан болохоор ядуу иргэд нь арай дѳмгийг нь бодож Мангаруудыг сонгосон юм шиг байгаа юм. Жаахан мэдрэмжтэй бай Пүрэвдаваа Ха Ха ха
2019-03-29
Irgen:
Ene hyn bainga l hel am hov jivend boliylah Heregtei.Hynd bas gar hyrdeg gel yy.
2019-03-29
ene neg amitan uuruu amidralaa awaad yawaasay , tur , namyn ajil geji ene tend naaldaj amitny amaar end tend budilaan tariad l yawakh yum
2019-03-29