Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээрийг баталлаа
2019-03-29

Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээрийг 2019.03.29-ний өдөр баталлаа. Хэлэлцээрт төрийг төлөөлж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар, салбарын 14,000 ажилчдыг төлөөлж Монголын эрчим хүч, Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, салбарын нийт 30 гаруй ажил олгогчдыг төлөөлж Эрчим хүчний ассоциаци гарын үсэг зурж баталгаажууллаа. 

 


Энэ удаагийн хэлэлцээрээр Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрчим хүчний салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангаж ажиллах зэрэг асуудал дээр талууд санал нэгдсэн юм. 


Аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO-45001 стандарт болон нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх юм. 
Уг хэлэлцээрт 8 бүлэг 84 заалт тусгагдсан аж.

 

Эх сурвалж: ЭХЯ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бямбацогт энэ компаниин тавиулаа эргэж татаагүй байгаа юум уу, юу ч мэдэхгүй ашиг сонирхолын асар их зөрчилтэй нөхөр шүү дээ. Страгегийн салбарт иим сул тавьж байдаг. Салбарынхан сайд нь голоод байдаг нь зөв !
2019-03-29