Х.Тэмүүжин: Ардчиллын бие даасан институтуудыг мэрж устгах замаар дарангуйлал бэхжиж байна
2019-04-01

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор  УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжинг урилаа.

 

 

Цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон хуулийг “унагасан”

 

-Одоогоос таван жилийн өмнө 2014 онд Хууль зүйн сайд байхдаа тушаал гаргаж Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглож байлаа. Тэр тушаал одоо ч хүчин төгөлдөр байгаа. Тухайн үед цагдан хорих төвд гүйцэтгэх ажил нэрийн дор хүмүүсийг айлгадаг, тагнадаг, өрөө сэлгэн хэсүүлдэг, өөр нэгнээр дарамтлуулж хэргийг нь хүлээлгэх гэж оролддог үйлдэл гаарсан байв.

 

Энэ байдлаас үүдэн хэрэг ченж­лэх гэдэг үг хүртэл үүсч байв. Хуу­чин хуулийн зарчим гэмт хэргийн хөнгөнийг хүндэд багтаан ялладаг байсан тул хүнд гэмт хэрэг хийсэн хү­мүүс хүний хөнгөн хэргийг өөртөө дааж авах байдлаар мөнгө, хөрөнгө авдаг асуудал хавтгайрах шинжтэй болчихсон байлаа. Тэр бүгдийг зогсоохын тулд нэгдүгээрт Цагдан хорих төв дээр гүйцэтгэх ажил явуулахгүй байх, хоёрт хорих байгууллагын аюулгүй байдлын хяналтаас бусад тохиолдолд хүний хувийн орон зай, хууль зүйн туслалцаа авах эрхэд халдахгүй байх арга хэмжээ авах тухай чиглэл өгч, журамд өөрч­лөлт оруулсан. Төд удалгүй тодорхой байгууллагын удирдлагууд, нэр бүхий хүмүүс ил далд эсэргүүцэж, сүүлдээ Ерөнхийлөгч дээр намайг дуудуулж байв. “Чи яахаараа гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн байцаах ажиллагаанд саад болдог юм. Яагаад гэмт хэрэгтнүүдийн талд орж байгаа юм”  гэсэн  байдлаар хандсан. Тухайн үед  ТЕГ, АТГ, Цагдаагийн  байгуул­ла­гуудын хүсэлт, шаардлагаар дээ­рээс мундагдаж байгаа нь тэр л дээ. Тэгээд “Би ямар ч гэсэн тушаал шийд­­­вэрээ өөрчлөхгүй ээ. Тэнд ШШГЕГ-аас бусад байгууллагын үйл ажиллагааг явуулахгүй, таслан зог­сооно. Энэ байгууллага цагдан хоригдож байгаа хүмүүсийнхээ амь нас аюулгүй байдлыг хангадаг” гэж хэ­лээд гарсан. Сайдыг өөрчилж, сайдын тушаалыг хүчингүй болгох бол тэр хүмүүст хялбархан санагдаж байгаа бололтой байхаар нь зөрүүд зан төрөөд хуульд оруулна гээд  “цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон” заалт шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд биччихсэн. 2016 оны дөрөв тавдугаар сард шиг санаж байна. УИХ дээр хэлэлцүүлэг явж байхад АТГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд нийлж,эсэргүүцэн Ерөнхий сайдад захидал бичиж хуулиудыг татуулах ажил хүртэл зохион байгуулсан даа. Бид Ерөнхий сайд дээр ороод “Хүний эрхийн төлөө хийж байгаа бод­ло­гуудыг яагаад унагах гэж байгаа юм” гэдэг асуудал ярьсан. Тэгээд арай гэж тэр хуулиа баталсан. Харамсалтай нь 2016 онд МАН олонх болонгуутаа процессын хуулиудыг хү­чингүй болго­чихсон. Хуулийн хулгай яаж хийдгийг ч ёстой үзүүлсэн дээ. Авлигын хэрэг дээр гэхэд ЖДҮ-гийн зээл нэрийн дор Засгийн газраас хахууль авсан гишүүд ял хүлээх байсан гол заалтыг хүчингүй болгочихсон хүмүүс дээ.

 

Хуулийг нь ульдан эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр шоу хийж эхэллээ

 

-Ер нь хууль, шүүхийн байгуул­лагын арга барил хоцрогдсон, хүний эрхийн мэдрэмжгүй, улс төрийн нөлөө хэт их, авлигажчихсан байгаа нь үнэн. Хариуцлага тооцох үүд хаалгыг тэр байгууллагын толгойд байгаа цөөн хэдэн хүн өөрсдөдөө зориулаад таглаж бөглөчихсөн ч үнэн. Энэ асуудал шинэ асуудал биш, долоон жилийн өмнө яригдаж байсан. Хуулийг ашиглаж нэг хэсэг нь хөрөнгөжөөд нэг хэсэг нь өс хонзон аваад, шударга ёс гэдэг ойлголт мөнгөтэй хүн нь дуугаа захиалдаг гэдэг шиг эрх мэдэлтэй хүн хэрэг захиалдаг шахуу завхрал руу их хурдтай явсан. Хуул зүйн салбарын шинэчлэл хийж энэ асуудлуудыг шийдэх гэж оролдсон. Гэтэл тэр үед хуулийн өөрчлөлтүүдийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь одоо ямар аймшигтай юм бэ, ийм эрүү шүүлт байдаг юм уу гээд гэнэт ухаарч, мэдсэн мэт хашгиралдаад эхэллээ.   Энэ хүмүүс таван жилийн өмнө гэхэд хуулийн байгууллагуудын дарга нарт хир халдаадаггүй, хамгаалагч нар байлаа. Хуулийн байгууллагыг гүтгэлээ, самарлаа гээд тэдэнд хайртай бо­лох тухай уралдааны тэргүүн байрны эзэд байв. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил­лагаа явуулах, эрүүдэн шүүхийг хориг­лосон хуулийг Ж.Батзандан, Ц.Нямдорж гээд мундаг хуульчид ульдан эсэргүүцэж,ийм хуулиудыг батлуулахгүй гээд чуулган хүртэл хаяж гарч байсан даа.  Тэд эрүүдэн шүүлт зэрэг асуудлыг таслан зогсоох шийдлүүдийг эсэргүүцдэг харин үр дагавраар нь шоуддаг тийм л хүмүүс. Тэр үед тод санаж байгаа зүйл бол шинэ эрүүгийн хуульд гурван заалт оруулах гэж багахан дайн болох шахсан. Түүний нэг нь шүүгч, прокурор бусдад давуу байдал олгох зорилгоор хууль бус шийдвэр гаргасан, мөн өмгөөлөгч, прокурор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар хийвэл гэмт хэрэг болох тухай заалт.  Энэ асуудал өмнө нь хагасчилсан гэмт хэргийн шинжтэй байсан. 2015 онд баталсан Эрүүгийн шинэ хууль дээр энэ бол гэмт хэрэг гэдгийг нь бүрэн утгаар нь шийдсэн. Бас нэг асуудал нь хуучин Эрүүгийн хуульд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хийдэг мэт хуульчилчихсан байсан. Өөр бусад субьект үйлдсэн бол гэмт хэрэг болдоггүй. Ийм алдаатай хуулиас болоод иргэн Д.Энхбатыг Францаас хулгайлж авчраад эрүү шүүлт тулгасан тагнуулын ажилтнууд гэмт хэргийн субъект биш гэх үндэслэлээр ял зэмгүй өнгөрч байсан. Одоо бол эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өдөөсөн хүмүүс ял завших боломжгүй. Эрүү шүүлтийг үйлдсэн, зөвшөөрсөн, өөр бусад хэл­бэрээр дэмжсэн ямар ч албан тушаалтан адил хариуцлага хүлээх хуулийн заалттай болсон. Гэхдээ энд нэг асуудал бий. Шинэ эрүүгийн хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн. Ц.Нямдорж сайдын ухаарлын илэр­хийлэл болсон эрүү шүүлт тулга­сан гэх сенсаци үйл явдал шинэ хуу­лиар биш өөрийнх нь батлуулсан Эрүүгийн хуучин хуулиар шийдэгдэх байх.  Иргэн Д.Энхбатад Тагнуулын ажилт­нууд эрүү шүүлт тулгасан гэх хэрэг ял завшаад өнгөрдөг шиг түүх ахин давтагдах болов уу.

 

Попууд хэзээ ч асуудлыг шийддэггүй, зүгээр дэвэргэдэг

 

-Өнөөдөр Ц.Нямдорж. Ж.Батзандан тэргүүтэн үнэхээр ухамсарлаад, ойлгоод энэ болохгүй юм байна гэж  бодож байгаа бол 2015-2016 онд өөрсдийнх нь саналаар хүчингүй болчихсон тэр хуулиудыг санаачлага гаргаад өргөн бариад батлах хэрэгтэй. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулж болдоггүй юм байна. Хүний эрхэд халддаг энэ олон байгууллагуудыг Хууль сахиулах ажиллагааны хуулиар нэг стандартад оруулж цэгцэлдэг юм байна гээд олон жилийн өмнө ойлгочихсон ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ попууд хэзээ ч асуудал шийддэггүй. Попууд асуудлыг зүгээр л дэвэргэдэг. Тэдний энэ хувирал худалч, хулгайч, урвагч байдал нь асуудлыг шийдэх, эцэслэх боломжийг үгүй болгочихдог. Ард түмний санах ой, загасны санах ойтой адилхан богино гэж итгээд өөрсдийгөө баярлуулаад “баатар” болж  байна гээд л үргэлжлүүлж худлаа хэлээд явна. Худлаа хэлдэггүй, хоосон попрогч биш юм бол Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон хуулийг баталчих. Тэгвэл энэ эрүүдэн шүүлтийг зогсоох хамгийн чухал зохицуулалт тэр болно. Бас Хууль сахиулах ажиллагааны хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультайгаа уялдуулаад процессийн хуульдаа иргэний хууль зүйн туслалцаа авах эрх, өмгөөллийн үйл ажиллагааг бүрэн баталгаажуулаад хуульчилчих. Хүний эрхийг үгүй хийгээд байгаа Гүй­цэт­гэх ажлын тухай хуулийг алга болгоод оронд нь шүүхийн зөвшөө­рөлтэй гүйцэтгэх нууц мөрдөн шал­гах, хууль сахиулах ажиллагаагаа про­­ц­ессын хуульдаа тусгаад Таг­нуулын ажиллагааны хуулиа тусдаа гар­­гаад гэмт хэрэгтэй тэмцдэг, хууль сахиулдаг байгууллагуудаа Таг­нуулын байгууллагатай холилгүй бүрэн журамлачих. Үнэхээр хүний эрхийн төлөө байгаа бол Тахарын албыг буцаагаад байгуулчих. Гэрч хохирогчийг хамгаалах систем чинь байхгүй болчихоод шударга ёс чинь доголдоод байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж ярьдаг нотлох баримт устгадаг, худал мэдүүлэг өгдөг, хуурамч дүгнэлт гаргадаг, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлдөг, хүн эрүүдэн шүүдэг албан тушаалтнуудаа   мөрдөн шалгадаг байгууллага болох прокурорын мөрдөнгөө байгуулчих. Үнэхээр хонгилыг эвдэе гэж бодож байгаа юм бол УИХ-ын дэргэд, Ерөнхийлөгчийн дор гэмт хэрэгтэй тэмцдэг, мөрдөн шалгадаг байгууллага байлгадгаа больчих. Тэднийгээ татан буулгаад Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Мөрдөх албаа байгуулчих. Тэгвэл хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах болон цахим гэмт хэрэг зэрэг зохион байгуулалттай улс дамнасан олон төрлийн гэмт хэргийг цэгцэлж болно. Үүнийг л хийх гэж бид 2012-2014 онд өчнөөн оролдоод хууль хүчний байгууллагын удирдлага, тэдний халаасанд орсон улстөрчдийг дийлж чадаагүй. Тэдний гайгаар бид таван жил алдсан.

 

Томилсон гэдэг нь 30 хувийн эрх мэдэл байсан бол хална гэдэг нь 100 хувийн тухай яриа юм

 

-Ерөнхийлөгч нэгдүгээрт эрүү шүүлт­тэй холбоотой, хуулийн бай­гуул­лагын хариуцлагагүй байдлыг зарлаж, нийтийн уур бухимдал, олны сэт­гэл хөөрлийг дэвэргэж бодит мэ­дээ­лэл, эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэх бо­ломжгүй цаг хугацааг овжин ашиглаж өөрийн эрх мэдлийг тэлж байна.  Түүнчлэн гишүүдийн олонхи хууль зөрчиж, ЖДҮ -гээс хулгайлсан гэх асуудлаар шалгагдаж айдас хүйдэст автсан байдлаар нь барьцаалсан, гуравдугаарт ҮАБЗ гэх байгууллагыг ашиглан том мөнгөн дүнтэй эдийн засгийн гол шийдвэрүүдийг УИХ-ын хяналтаас гадуур Засгийн газрын  бус бүтцээр гаргадаг байсан уламжлалт аргаараа том хэргүүдийг хянах эрх мэдлийг Үндсэн хуулийн зарчмыг эвдэн байж авлаа. Энэ нь ҮАБЗ нэрийн дор гурван улстөрч шүүх эрх мэдэлд нөлөөгөө тогтоох тухай л асуудал. ҮАБЗ нэрийн дор Монгол Улсад их мөнгө хаана байна тэрийг нэг хоёр улс төрч шийдэх гэж оролддог байсан. Одоо түүн шүүх, хуулийн байгууллагад яваа дурын хэрэг дээр сонирхлоо илэрхийлэх эрх мэдэл олж авлаа. Хуулийг байгууллагын ажилтнуудыг огцруулах эрх мэдлийг авна гэдэг нь тэдний гаргаж байгаа шийдвэрүүдийг хянана үзнэ л гэсэн үг. Энэ нь эхэндээ алдаа гаргасан, шударга бус ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг огцруулж, хариуцлага тооцох мэт сонсогдож магадгүй.  Цаашдаа хуулийн байгууллагын алба хаагчдаа “Би чамаар оролдож чадах учраас чи надад үнэнч байх уу” гэдэг асуудлыг л ярина.  Өмнөх Ерөнхийлөгч нар би чамайг томилсон учраас гэж ярьдаг байсан бол одоо би чамайг энэ ажлаас чинь халж чадна гэдэг л яриа болно. Томилох тухай асуудал 30 хувийн нөлөөлөл байсан бол би чамайг халж чадна гэдэг асуудал 100 хувийн нөлөөллийн тухай яриа. Тэгэхээр хуулийн байгууллага 100 хувь улстөрийн хэт хамааралтай болж байна гэсэн үг. Энэ нь Ерөнхийлөгчийн засаглалаас ч аюултай асуудал юм даа.

 

Ерөнхийлөгчийн засаглал руу алхах биш дарангуйлал руу ойртож байна

 

-Уг нь Ерөнхийлөгчийн засаглал чинь ардчилсан засаглалын нэг хэлбэр юм шүү дээ. Үндсэн хуультай, эрх мэдэл хуваарилах зарчимтай. Тэр зарчмын дор Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг хариуцдаг.  Түүнээс  биш хууль тогтоох эрх мэдэл болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй ийм л хүн байдаг. Гэтэл сая Ерөнхийлөгчийн засаглал руу алхах биш дарангуйлалын засаглал руу ойртсон алхам хийчихлээ. Сайн дураараа гүйцэтгэх эрх мэдлээ Ерөнхийлөгчид, түүний тамгын газрын даргад атгуулчихсан Ерөнхий сайдтай юм яриад яахав. Тэрэнд нь чирэгдээд парламентат ёсоо үгүй хийчихэж байгаа УИХ-ын дарга гэдэг мануухай ч хөөрхий байна. Хэзээ нэг өнөөдрийн  хуульзүйн сайд шигээ ухаарч “юу болоод өнгөрчихвөө” гэж дуу алдах юм бүү мэд. Өмнөх Ерөнхийлөгч нар нэг иймэрхүү ааш гаргаж, эрх мэдлээ тэлэх гэж оролддог байсан. Тэрэнд нь УИХ, парламент хаалт болж зогсдог байлаа. Харин энэ удаа удирдаж байгаа хүн нь утсан хүүхэлдэй, УИХ-ын гишүүд нь 60 тэрбум болон ЖДҮ хулгай луйвартай. Тэгэхээр хонгилын шинэ эзэнд тал засахгүй бол бүгдээрээ шоронд явах айдастай. УИХ бол ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох байгууллага болохоос биш шоронд орохгүй гэсэн айдастай хулгайч нарын амь хорогдох оромж биш л дээ.  Одоо эрүүл зөв зохистой нийгэмд бол Үндсэн хуулийн цэц гэдэг Үндсэн хууль давж гарсан бүх шийдвэрийг хүчингүй болгодог, Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтан хэнбэгуай нь ч байсан хариуцлага тооцох үндэслэлийг бүрдүүлдэг тийм байгууллага. Гэхдээ жил хүрэхгүй хугацааны өмнөхөн Цэц рүү ямар хүмүүс томилогдсоныг санаж байгаа биз дээ. Тэр хүмүүс Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах итгэл үнэмшил, зүрх зоригтой юу, эсвэл томилсон хүнийхээ далайсан газар нь далд орж, далласан газар нь ил болох тавиул төдий хүмүүс үү гэдгийг харж л байя. Тэр байгууллага энэ үйл явцыг зогсоож чадах уу үгүй юу гэдэг Монгол Улсын Үндсэн хуульт ардчилалд үүсч буй маш том сорилт.  Ер нь шударга ёс гэдгийг эрх мэдэлд гарч өшөөгөө авах гээд ойлгочихсон, тийм үзэл бодолтой хүмүүс төрийн толгойд гараад суучих шиг боллоо. Тийм бодолтой хүмүүс нэг махны машин үйлдвэрлээд түүнийхээ бариул дээр насаараа сууна гэж горьддог шиг байгаа юм. Тэр машинаас холдлоо л бол дараагийн хүн бариул дээр ирээд өөрийг нь тэр махны машин руу чирдэг. Энэ бас давтагдах л байх. Яагаад энэ махны машиныг эвдэх тухай ярьж, бодохгүй байгаа юм бол. Шударга бусын хонгилыг нураах биш зөвхөн хонгилынхоо түлхүүрийг авах тухай, хонгилоо бас бусдад түрээслүүлэх тухай л бодоод төлөвлөөд байна. Санаа муут яван хатна гэдэг шиг. Үйлийн үр ирнэ л дээ.

 

 “Юун хуульт ёс, шударга ёс”

 

-Засгийн газартай заргалддаг иргэд шүүх дээр ялах уу. Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хүрээний хүмүүстэй шүүх дээр асуудлаа шийдүүлэх итгэл үнэмшил Монгол Улсын иргэнд төрөх үү. Тэгэхээр нь энэ нь том даргын хамааралд байгаа хулгайч нараас бусдад нь хууль үйлчилнэ. Тэр хэсэг рүү орохгүй л бол чи хэн ч биш гэдэг зарчим руу нийгмийг тэр чигээр нь түлхэнэ. Тэр дундаа бизнесийхэн болон улс төрийнхөн хашаа хороонд нь орж хариуллаганд нь багтахгүй бол хэцүүднэ дээ. Их удахгүй  ЖДҮ гэж шүүмжилсэн хүн гэмт хэрэгтэн болно шүү. Ер нь энэ худалч, хулгайч, урвагч эрх баригчид өөрсдийнх нь тухай ярьсан, шүүмжилсэн хүн болгохыг нохой мэт үсэрч очоод барих хуулийн байгууллагатай болохыг л хүсч байна. Тэгэхээр юун хуульт ёс, шударга ёс.

 

“Би амьдралдаа МАНАН-гийн нөмөр нөөлөгт орж үзээгүй”

 

-Манайх шиг процесс Турк улсад өрнөсөн л байдаг. Парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн.Шүүгч, прокурор, хуулийн байгууллагын алба хаагчдаа өөрийн үзэмжээр сольдог Ерөнхийлөгчтэй болсон. Эцсийн үр дүн юунд хүрэв. Ардчиллын бие даасан институтуудыг мэрж устгах замаар дарангуйлал бэхжиж байна л даа. Дээр нь дарангуйлалд түшигтэй популизм. Эхлээд нийгмийн айлгана, уурлуулна. Түүний дараа дайсан зааж өгнө. Түүнийг дарж байна нэрийн доор бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж авна. Үүний дараа эрх мэдлийг нь, эрүүл саруулаар сэтгэж, шүүмжилсэн хүн бүхнийг нөгөө дайсантайгаа холбох гэж оролдоно. Саяхандаа надаас нэг сэтгүүлч “Таныг МАНАН-гийнх гээд байх юм” гэж асууж байна лээ.  Би бүр цочирдсон. Би амьдралдаа тэр МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж үзээгүй хүн. Ямар нэгэн байдлаар тэр нөхдүүдийн нөмөр нөөлөгт явж үзээгүй. Харин ч эсрэгээрээ нөгөө МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж байсан, эрх ямбыг нь эдэлж, боломжийг нь өөртөө болон ах дүүдээ ашиглаж, өстнөөс нь гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс нь өнөөдөр гэнэт шинэ МАНАН гэдэг хаягтай өөр газар өөрсдийгөө нуучихаад, өмнөх МАНАН –гаа ёстой муухай юм байсан, мангас л гэсэн үг ухааны юм яриад сууж байна.   Ийм хиймэл шударга ёс хоосон тэмцэл худлаа л даа. 2008 оны Засгийн газарт хэн хэн орж байв. 2012-2014 онд МАНАН-гүй байгуулагдсан Засгийн газрыг унагаж,  МАНАН-гийн Засгийн газраа хэн хэн байгуулж байв, тэнд хэн гарын үсэг зурж, тэр Засгийн газарт хэн ах дүүгээрээ албан тушаалд очиж байлаа. Тийм хүмүүс МАНАН гэдэг хаягийг одоо дуртай хүндээ наагаад сууж байна шүү дээ.  Өөрсдөө МАНАН-гийн шугамаар албан тушаал авч, эд хөрөнгөтэй болсон ичиж үхмээр нөхдүүд шүү дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.1 № 66 (6033)

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Denzen:
Ene salbariin xumuus chini busdiig degeldeg murtluu salbaraa xamgaalj chaddaggui ymar aimxai urvaach xumuus baidag umbee Temuujin shig xeden ug evteixen xolbood yrichix xungui salbar um bn shuudee...xuurxii...ecvel Nyamdorjiin buruu bodliig uildeliig demjeed 20 jil boldog ard tumend endees naidvar alga daa ... aimaar umaa zaluuchuud gedee ... yriachee ... suirlee shuu ... zaluuchuudaa ...
2019-04-02
Ах:
Чи юу ч гээд чамайг сонсох хүнгүй болсоон.
2019-04-02
Зочин:
Ичнэ гэдэг юм мэдэхгүй, шуналыг л мэдэхийн энэ бацаан
2019-04-01
Зочин:
Чи тэгээд Зоригинй хэргийг илрүүлцэн чинь хаана байгаан. Баахан алдаатай бичсэн ном тараагаад ямар луйвраа хийж ямар аргаар УИХ-д гарсийн гэдгийг чинь хүмүүс мэдэж байгаа.Цагдааг баллаж баахан цол олгосоныг чин ч мэдэж байгаа шүү залуу
2019-04-01
Но:
Одоо Мояачуудын мандан бадралын үе.Юуун хууль мууль
2019-04-01
zochin:
mundag nernees tsaashgui er bnoo ene nohor daljignaj baigaad changa unanadaa
2019-04-01
Ard tumen:
MANAN n tarhi ugaagch bolson novsh
2019-04-01
Зочин:
Энэ хүн бас л томоохон гэмт хэрэгтний нэг шүү дээ. Сайн шалга. Үүнийгээ мэдчихээд элдэв долоон юм яриад явж байна.
2019-04-01
Ардчилал байгаа болоод энэ буянаар чам шиг орк ингэж чалчиж байгаа юм бишүү үгүй байсан бол чи альхэдийн шорүн
2019-04-01
АРДЧЛАЛ ГЭЖ ОГТ БАЙГААГҮЙ ЗОРИГИЙГ АЛСАН ХЭДЭН НОХОД Л ТИЙМ ХАЯГ ӨӨРСӨДДӨӨ ЗҮҮЖ БИДНИЙ ТАРХИЙГ УГААЖ УЛС ОРНЫГ СҮЙРЛИЙН ЗАМД ОРУУЛЛАА, ЧИ ТЭР САРАНГИЙНХАА ХАР ТАМХИ НУУДАГ НҮХЭНД НЬ НААД ҮГЭЭ ХЭЛ
2019-04-01
Ардчилал байгаа болоод энэ буянаар чам шиг орк ингэж чалчиж байгаа юм бишүү үгүй байсан бол чи альхэдийн шорүн
Тэмүүжин гуай. Хэрэв чи 20 оны сонгуульд үзэх санаатай байсан бол энэ нийтлэлээрээ өөртөө санал өгөх хүний тоог огцом буурууллаа. Баттулгад атаархаад байгаа юмуу. Чамайг хууль зүйн сайд байхдаа хийж чадаагүй ажлыг чинь одоо энэ хэд хийж байна.
2019-04-01
Иргэн:
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтыг өөрчилж байгаа нь гээд өчнөөн үнэтэй оношлогооны төхөөрөмж эвдчихээд одоо болтол улсыг хохиролгүй болгоогүй байж юу гээд элийрээд байгаа юм бэ? Холхон очоод ...
2019-04-01
Zochin:
Temuujin eronhiidoo bol Erdeniin ay dand taaruulj uls tor hiih ee bolison n deershuu.Ooriinhooroo setgeed sudlaad bagshlaad neg hesegtee uls toroos. Holdson n deer. Uchir n chi ih aimhai shudarga ym shig mortloo. Dorhnoo jijgerdeg. Uzel bodol n guivamtgai ...
2019-04-01
Зочин:
ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛООД ГАДНЫХАНЫ ХАТГАЛГААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ САМАРСАН ЧИНИЙ ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ МОНГОЛЧУУД САЙН МЭДДЭГ БОЛСОН. ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ МӨРӨӨРӨӨ ЯВ
2019-04-01
энэ үнэхээр л шудрага хүн юм бол Тэр Дорлигжав прокрорын хэргийг, Тэр шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэр Лүндэндоржийг та Нямдоржийн хэлсэнээр Сотуугаар хүн дайрч алсан хүн тийм учир шүүх засаглалийг толгойлох эрх байхгүй гээд хэлж чадахгүй байгаа энэ Тэмүүжин, Бүх Шатны шүүхийн шүүгчид өөрсдөө Арчилал шударга ёс ярих, түүнийг ард иргэдээс шаардах эрх ёс зүй, ухамсар байна гэдэгтээ хэн ч итгэхээ байсаан. Шүүхийн шүүнч нарын, түүний удирдах байгуулага та бүхэн өөрсдийнхөө нэр хүндийг Шүүхэд итгэх итгэдийг хэн алга болгосоноо өөрсдөөсөө асуусан дээр байх.
2019-04-01
Монгол:
Чи муу төрд байхдаа юу хийсэн юм одоо битгий улиад бай чамайг гөлөг ч тоохгүй
2019-04-01
Íààä àðä÷èëëàà áºãñ ð¿¿ãýý ÷èõ.
2019-04-01
zochin:
hudlaa ardvhilal yarisan amisgaa bitgii matariin nulims unagaad bai ta naraar zaalgahgvi odoo ta nar zvgeer eh ornoos mini zailj vz
2019-04-01
бөгс долоогчдод:
МАНАН гийн бөгсний бичээс
2019-04-01
Монголынх шиг хуурамч ардчилал байснаас байгаагүй нь дээр.
2019-04-01
Монголынх шиг хуурамч ардчилал байснаас байгаагүй нь дээр.
2019-04-01
Үнэн үг:
Та нар л ардчиллаа өөрсдөө устгаж байгаа биздээ. Хууль зүйн сайд байхдаа шүүх, прокурор зэрэг бие даасан төсвийн ерөнхийлөн захирагчдийн төсвийг хууль зөрчин өөрийн мэдэлд авч захиран зарцуулж, хөрөнгө үрэн таран хийж, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалыг чи хольж хутгаа биздээ.Төрийн албан хаагчдийн зориулалтаар баригдсан эмнэлгийг контор болгох гэж дураараа дургиж хөрөнгө үрэн таран хийсэн чинь хууль дээдэлсэн ардчилал юмуу.Үүний хор хохирлыг чи төлөх ёстой. Ард түмний хяналт байдаг юм шүү. Нэхэл хатуу шүү. Мэдэж ав.
2019-04-01
Хара:
Энэ гуншаа нөхөр төр түмнээс ажил үүрэг гүйцэтгэ гэж гаргаж өгсөн төрийн сайдын албан өрөө тасалгааг янхны газар болгож, түмэн олны эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн байрыг эрүү шүүлт тулгадаг шорон болгох гэж зүтгэж улсад олон арван тэрбумын хохирол учруулсан хэрэг нь сөхөгдөх нь гэхээс үхтэлээ айж галзуурах шахаж байна. Энэ хар тамхи хэрэглэдэг ч байж мэднэ. Тэр царай зүс байж байгаа нь нэг л биш ээ.
2019-04-01
Хара:
Энэ гуншаа нөхөр төр түмнээс ажил үүрэг гүйцэтгэ гэж гаргаж өгсөн төрийн сайдын албан өрөө тасалгааг янхны газар болгож, түмэн олны эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн байрыг эрүү шүүлт тулгадаг шорон болгох гэж зүтгэж улсад олон арван тэрбумын хохирол учруулсан хэрэг нь сөхөглөх нь гэхээс үхтэлээ айж галзуурах байна. Энэ хар тамхи хэрэглэдэг ч байж мэднэ. Тэр царай зүс байж байгаа нь нэг л биш ээ.
2019-04-01
хар тамхины хам хэрэгтэн. МАНАН МАФын улаан хамгаалагч гишүүн солиотой юм ярьж эргүүтхээ боль.
2019-04-01
irgen:
Chi hutsalgui dald or! Cham shig hog shaaraar manai uls tor duurcheed baina! Ter jahan ohin huchindej huuliin shinechlel neren door avilgal hogjuulsen muu hulgaich!
2019-04-01
Зочин:
цагтаа хүн шиг байж чадаагүй, тараа таниулсан энэ хүн хог болио
2019-04-01
жжж:
ДАНДАА ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР НЭГ БОЛ УХААН МУУТАЙ ҮГЭЭГүй ТАРХИНЫ ТУРААЛТАНГУУД
2019-04-01
зочин:
сайхан шааж бнаа жинхэнэ үл бүтэх нөхөр манангийн гар хөл шүү дээ чи орох гарах газар олдохгүй юм хийж бгаа улсууд руу л нулимж бна уу энэ новшийн хүмүүжил бгаа үнэн төрх н
2019-04-01
жжж:
ДАНДАА ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР НЭГ БОЛ УХААН МУУТАЙ ҮГЭЭГүй ТАРХИНЫ ТУРААЛТАНГУУД
тэмбүүжин-д:
элбэгдорж хуулийн сургуулиас хэдэн гөлөг олж өөрийн гараар тэжээсний нэг нь энэ гар.тэгэхээр ахыгаа дуурайсан ярих дуртай янхандах хоббитой хулгайч зуршилтай хувийн амбицтай нөхөр
2019-04-01
Үнэн:
Хол очиж хуц энэ новш л хуулийн системийг ийм болгосон новш багш цагдаа хоёрыг хэзээ ч бүү дээшээ гарга
2019-04-01
хөөе эрлийзүүд л гэх юм яс юман дээр ураг төрлөө мэддэг хүн тун ховор энийг чиний дэмжээд байгаа коммунистууд хийсэн юм ард түмнийг цусийг нь ойртуулж мөхөөх үүний нэг илрэл нь чи Харин эрлийзүүд цус сэлбээд ухаан илүү болохоор төрд дүүрэн байгаа юм
2019-04-01
ЗОЧИН:
Ийм овилгогүй хүмүүсээр монгол пиг дүүрчээ.
2019-04-01
сайн ахад:
За за шаа шаа тэнэг далдайсан хөлдүү пизда минь
2019-04-01
Ehleed:
Buzar yumnaas niigmee tseverleed avaya. Manan Mafiiig ehleed ustgah heregtei.
2019-04-01
тэнэг хүмүүст:
37 онд ангийн дайсан японы тагнуул нэрээр сор болсон алтан урагийхан тайж ноёд лам гэх мэтийн сэхээтний давхрагаа устгасан шиг Одоо цагт МАНАН нэрийн дор монголын ардчилалыг устгах үйл явц явагдаж байна ЭНИЙГ ойлгох чадваргүй тэнэг цус ойртсон хэсэг болон үгээгүй ядуус хөхүүлэн дэмжиж байгаа нь нэн харамсалтай Үгээгүй ядуу хүмүүсийн толгой ухамсар цагаан цаас байдаг нь үнэхээрийн үнэн бололтой Ардчилал гэдгийг хэдхэн хүний нэрээр ойлгоол муулчих юм
2019-04-01
Íààä àðä÷èëëàà áºãñ ð¿¿ãýý ÷èõ.
бөгс долоогчдод:
МАНАН гийн бөгсний бичээс
Монголынх шиг хуурамч ардчилал байснаас байгаагүй нь дээр.
Монголынх шиг хуурамч ардчилал байснаас байгаагүй нь дээр.
ЭНЭ ГЭЖ НЭГ ХУДЛАА ШААСАН ХАР БИСДАА БАЙХ ЮМ АА. ӨӨРӨӨ ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ БЭ. ЯНХАН ХҮҮХЭНТЭЙГЭЭ ЯВАЛДААД Л БАЙЖ БАЙЛА ДА.
2019-04-01
МУЛГУУ АРД:
ТИЙМ ШҮҮ 37 ОНД ЭСЭРГҮҮ ЯПОНЫ ТАГНУУЛ НЭРЭЭР ЭХ ОРОНЧ БОЛОВСРОЛТОЙ ЛАМ БОЛОН ТАЙЖ ЯЗГУУРТНАА УСТАГСАН ШИГ ОДОО МАНАН НЭРИЙН ДОР ЯГ ИЙМ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ МАН НАМ ДАХИН ЭХЛҮҮЛЖ МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА УХААН МУУТАЙ ХЭСЭГ НЬ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИЖ БАЙГАА НЬ НЭН ХАРАМСАЛТАЙ
2019-04-01
zochin:
tegeed Mongolchuud khelmegduuleltend urtuj khuzuugui khun ta nar durtaigaa khilseer kheregt chikhej, erliizuud nasaaraa Mongoliig ezegnekh ni Ardchilal yum biz dee, Ter jil Elbegee tsengeldekhed tug toirokhdoo erliizuud yalj ach zeegeeree 100 jil Mongoliig atgakhaar bolloo l gej Yesun tsagaan tugiig devj toirson gee biz dee, baliar amitan yumaa
2019-04-01
хөөе эрлийзүүд л гэх юм яс юман дээр ураг төрлөө мэддэг хүн тун ховор энийг чиний дэмжээд байгаа коммунистууд хийсэн юм ард түмнийг цусийг нь ойртуулж мөхөөх үүний нэг илрэл нь чи Харин эрлийзүүд цус сэлбээд ухаан илүү болохоор төрд дүүрэн байгаа юм
Зочин:
өөрийгөө Ардчилалын лидер гэдэгт төөртлөө итгэсэн,сайд байхдаа салбараа самарсан залуу гэж хуулийн томчуул ярьдаг юм билээ.Ардчилал гэж түмэн олноор бамбаа хийсэн этгээдүүд!!!
2019-04-01
Ynen:
Cni bol muu xyn,cnamaas Nyamdorj guai xamaagyi deer shudarga xyn,
2019-04-01
Зочин:
Аа их сайн хүн байж бусад нь муу хүмүүс юм байна .Хотын төвд эмнэлэгийн байрыг эвдэлж хорих өрөө болгосон хүн нь хэн юм бол доо Энэ Тэмүүжин төмөр сарааджин хаалгатайгаар засуулсан Ямар амархан мартдаг юм Эмнэлэгийг шорон болгосон хүмүүс гэвэл Гитлер Чилийн Пеночет Кампучийн Пол Пот Монголын Тэмүүжин энэ хэд л түүхэнд үлдэж дээ
2019-04-01
Зочин:
Тэмүүжин чи яг юу хийсэн ямар ажил хийсэн бэ чи бол бас л Эбаг-н өрөөсөн дугуй худалаа яриал байдаг гар шүү дээ
2019-04-01