ЗАРЛИГ-ийн дайтай ЗӨВЛӨМЖ
2019-04-01

Голдуу ажин түжин байдаг АТГ, прокурор, шүүхийн байгууллагынхан хөл хөдөлгөөн ихтэй, “айдас хүйдэс”-тэйгээр дөрөвдүгээр сарыг угтаж байна.  Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон дагалдах Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга ажил хэрэг болгон хэрэгжүүлж байна.

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд “ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар түдгэлзүүлэх эсэх асуудлыг ШЕЗ шийдвэрлэх”, “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө огцруулах”, Прокурорын тухай хуулийн 46.6-д “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд Ерөнхийлөгч зөвшилцөхгүйгээр огцруулах”, Авлигын эсрэг хуулийн 22.-д “АТГ-ын дарга нарыг огцруулах асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж тус  бүр нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулиуд батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх заалттай.

 

Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт хуулийн хүрээнд  Ерөнхийлөгч Х.Баттулгаа зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлж, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулж, Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарт даалгасан. Өнөөдөр ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан зээл хамаарал бүхий компанидаа зээл авсан эрхэм прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь ямар хуультай харшлах эсэхийг хууль тогтоогчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэдий ч хууль, шүүхийн байгууллага гэм буруутайг нь тогтоогоогүй нөхцөлд хэн нэгийг гэм буруутайд тооцохгүй гэх тайлбараар хамгаалж, халхлах биз.

 

Энэ ч яах вэ гэхэд АТГ, шүүх, прокурорын удирдлагуудын гэм буруутай, гэм буруугүй ҮАБЗ-ийн зөвлөмж шийдвэрлэх болоод байгаа нь парламентын засаглалд нүүрлэсэн хамгийн том аюул болоод байгаа. Хэдийгээр ЕТГ-ын дарга З.Энхболд “ҮАБЗ зөвлөмж гаргалаа  томилдог байгууллагууд нь хэлэлцэн шийдвэрлэнэ. Тухайлбал, АТГ-ын даргыг чөлөөлөх тухай ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ хэлэлцэх шийднэ” гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ өнөөдрийн тухайд энэ парламент байтугай МАН бүхэлдээ ҮАБЗ-ийн “хараа”-нд байна. ҮАБЗ-ын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг. Эрх баригч хүчин МАН-ын 64 гишүүнээс УИХ-ын дарга Г.Занданшатарын эсрэг байр суурьтай байлаа гэхэд МАН-ын даргын У.Хүрэлсүхийн үүргийг даалгавар мэт биелүүлэхээс аргагүй байдалд орсон. Учир нь ЖДҮХС-аас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан зээл авсан гэх 63 албан тушаалтан байгаагаас 49 нь УИХ-ын гишүүн гэсэн мэдээллийг О.Баасанхүү гишүүн хэлж байгаа. 49 гэдэг тоо УИХ-ын гишүүдийн олонхийг бүрдүүлж байгаа. Тиймээс энэ парламентад ҮАБЗ-ийн зөвлөмж зарлиг лугаа үйлчилнэ. Ийнхүү УИХ-ын дарга Г.Заншатарын анхны захирамжаар хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган ҮАБЗ-д, тэр дундаа Ерөнхийлөгчид үйлчилснийг өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль гэрчилнэ.

 

Уг нь энэ удаагийн ээлжит бус чуулганаар найман асуудал хэлцэхээр төлөвлөсөнөөс Засгийн газраас өргөн барьсан  Татварын багц хууль, Тендерийн хууль зэргийг баталсан. Татварын багц хуулиар орон сууц анх удаа худалдан авч байгаа хүмүүсийн татварыг нэг удаад 6 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх,  жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгж, иргэнд татварын 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэх, жилд дөрвөн удаа татварын тайлан гаргадаг байсныг 1-2 болгох зэрэг хэд хэдэн нааштай өөрчлөлт туссаныг Сангийн яам онцолж байгаа.

 

Гэхдээ татвар төлөгч нас барсан тохиолдолд татварын өрий өвлүүлэх, 20 сая төгрөгөөс дээш зээлтэй, үндсэн хөрөнгөгүй бизнес эрхлэгчдийн хилээр гарахыг хориглох зэрэг заалтууд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. Сангийн яамныхан шүүмжлэлд тайлбар хийж байгаа ч хууль хэрэгжиж эхлээгүй болохоор одоогоор үр дүнг нь урьдчилж дүгнэх боломжгүй. Учир нь энэ хуулий 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс ч УИХ-ын ээлжит бус чуулганаар яаравчлан батлаад байх шаардлагагүй байсан даг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, саналыг хэлэлцэх гэж асуудлын эхэнд баталсан өнгөлөн далдлалт гэлтэй.

 

Харин УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж тусган баталсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуулийн хэрэгжилт батлагдсан өдрөөсөө хэрэгжиж, чуулганы завсарласны маргаашаас үр дүн нь тухайн салбартаа төдийгүй олон нийтэд мэдрэгдэж байна. Эдүгээ Ерөнхий прокуророор н.Цэрэнсодномыг, Авлигатай тэмцэх газрын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаад байгаа. Учир нь шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан саналаа татаж, дараагийн хувилбартаа шилжээд байна.

 

Ямартай ч Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, болон дагалдах Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуулийн өөрчлөлт энэ парламентын хугацаанд бүрэн үйлчлэх нь. Цаашлаад Ирэх баасан гаригт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд улс төр ч ширүүхэн  өрнөхөөр байна.

Н.Энхбат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
сэтгэгдэл:
баттулга хурэлсух занданшатар нар маш сайн ажиллаж жинхэнэ шинэчлэлийг хийж байгаа амжилт хусье урагшаа тэр элбэгдоржийн гэмт хэргууд ар араасаа илрээд монгол тор монголын ард тумнийг хохиролгуй болгох хэрэгтэй монголын берияг бариачээ элбэгдоржид хэлмэгдуулэлт хохирсон олон хун бгаа нуб-д нот бичиг явуулна уу конвенцийг зорчиж болохгуй ийм их монголын торд гэмт хэрэг уйлдсэн хунийг нуб сонгохгуй байлгуй байлгуй тэнд хэрэггуй бас тэнд очоод хамаг монгийн идчихнэ угаачихна худлаа их ярина
2019-04-05
эхлээд 6 жил сунгуулаад 12 жил дураараа аашилдаг байсан хүмүүс одоо дээрээ хуультай болсон тул одоо ард түмэн ч бай, албан тушаалтан ч бай адилхан тэгш эрхтэй , зөвхөн хуулийн дагуу үнэнч шудрага л шийддэг болох байх аа.
2019-04-02
Монгол:
Эвтэй бхдаа хүчтэйг харуулж бгаа 3 өндөрлөгтөө амжилт хүсье. Ард түмэн чинь итгэж бгаа шүү. Төр г минь түвшин болгож түмнийг минь түгшүүргүй байлгаж хайрлаарай.
2019-04-02
МАНАН ард түмнээсээ тасарцан л даа, амьдрал мэдэхгүй хэдэн хүүхдүүд газар шороогоор минь нааадаж сууна...
2019-04-01
zochin:
Mongol Ulsiin irgeniig khilseer khelmegduuldeg khuuli khaana ch baikhgui
2019-04-01
энэ бичлэгийг хийж байсан хүмүүс /ШҮҮГЧИД ПРОКУРОРУУД, АТГ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ ГАЗАР/ нь монголын ард түмэн, хань ижил үр хүүхдээсээ ичээгүй хийж байсан үйлдэл, Тиймээс ардчилал хүний эрх, чөлөө нэрээр нүүрээ нуусан эдгээр хүмүүсийн ар гэрийхэн ч Монголын ард түмэн ч үнэнийг мэдэх, үзэх харах, эрхтэй.Үүнийг олон нийтэд ил тод нээллтэй үзүүлэхийг гаардаж байна.
2019-04-01
Irgen:
Huleej bai, tun udahgui
2019-04-01
эд нар бүтэхгүээ
2019-04-01
иргэн:
энхбатаа өөрөөр яах байсан юм зөв юмыг мушгин буруугаар бүү тайлбарла ждү-ийн асуудал угаас буруу зүйл гэхдээ зээл эргүүлээд төлчих байх үүнийг зөвтгөхгүй. үүнээс маш аюултай эрүүдэн шүүх, хэдэн саяар хуйвалдаж завшсан, эрдэнэт 49% 51 хувь, хөгжлйн банкы бондууд,лицэнз,шударга бус байдал гээд одоохон шийдэхгүй бол улсын тусгаар тогтонолд гай учруулах олон юм байна нэг доор бүгдийг шийдэх боломжгүй хамгийн аюултай хэсгээс эхлээд шийдээд явахаас өөр араггүй АТГ, Прокурор, Шүүгч нарыг эхлээд солиж байж цаашаа явна.энэ олон маш аюултай асуудлаа шийдсэний дараа та наад ЖДҮ ээ ярьж болно нээлттэй аливаа асуудлын зөв бурууг ялгах дараалалыг ойлгох чадваргүй болчихсон юмуу эсвэл шударга бусын хонгилыг нэг юмуу та энхбатаа зөвийг зөв талаас нь нь бурууг нь буруугаар тайлбарлвал шударга бишүү
2019-04-01
зочин:
Баттулга Хүрэлсүх бол бодит амьдралтай ойрхон доороос гарч ирсэн болохоор ялж байгаа юм Энхболд Энхбаяр Нямдорж бас бус нөхдүүд бодит амдралаас хэт хол амьдарсан учраас нэр хүндгүй болсон ард түмний амьдралаас хэт хол амьдарсан даа
2019-04-01
ИРГЭН:
АН-ЫН дарга с.эрдэнээг ШАЛГАДАГ ГАЗАР БАЙНА УУ?
2019-04-01
Irgen:
Huleej bai, tun udahgui
Odoo ajillj bga hvmvvst l aidas turj bga l da arggui l de hezee hend yu hiisen ee martaad sandarch bga bhgui yu
2019-04-01