"Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног" эхэллээ
2019-04-02
Өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн болон өсвөр үеийнхний өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор             “ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны нээлт ЭХЭМҮТ-ийн эрдмийн өргөөнд боллоо.


            Энэхүү үйл ажиллагааг нээж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Энхтайван, ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн дэргэдэх Өсвөр үеийн зөвлөлийн гишүүн Б.Сайхандэлгэр нар үг хэллээ. Тус үйл ажиллагаанд ЕБС-ийн сурагч, оюутан залуусын төлөөлөл өсвөр насны 187 хүүхэд оролцож, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй сэдвүүдээр мэдлэг, мэдээлэлтэй болж, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд өсвөр үеийнхний оролцоо дор нэгдлээ. Оролцогчдод “Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног танилцуулга”-аар ЭХЭМҮТ-ийн ӨҮК-ийн эмч М.Мөнххишиг, “Цахим хэрэглээ-Аюулгүй хэрэглээ” сэдвээр ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Д.Будзаан, “Өсвөр үеийнхэнд түгээмэл тохиолддог сэтгэлзүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх” сэдвээр ЭХЭМҮТ-ийн сэтгэлзүйч И.Бумбаяа нар илтгэж тавьж, мэдээлэл түгээлээ.

“Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал зохион байгуулж, өсвөр үеийн эрүүл мэндийн 6 чиглэлээр анхаарлаа хандуулж,  өсвөр үеийнхэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажиллахыг уриаллаа.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан ЭМЯ, НБГ, ДЭМБ-ын мэргэжилтэн, хамт олонд талархал илэрхийлье.
Эх сурвалж: ЭМЯ
 
 
Shuud.mn
Сонин хачин