Umoney карт цэнэглэх цэгүүд хаалттай хэвээр байна
2019-04-02

Нийслэлчүүд нийтийн тээврийн автобусанд Umoney карт ашигладаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан энэ дэвшилтэт системийг дагасан зарим үйлчилгээ өнөөг хүртэл цэгцрээгүй буй. Тухайлбал, автобусны зогсоол бүрт карт цэнэглэх цэг ажилладаггүй. Ажиллаж байгаа нь өглөө эрт нээгддэггүй гэхчлэнгээр асуудал тулгарч, ажилдаа яарсан иргэд автобуснаас хөөгдөж буух тохиолдол цөөнгүй гарсаар байна. 

 

 

Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор Улаанбаатар смарт ХХК-иас автобусны зогсоолуудад Umoney карт борлуулах, цэнэглэх цэгүүдийг байгуулж эхэлсэн. Нийслэлийн нийт 124 байршилд цэг байгуулсан ч өнөөдрийн байдлаар долоо нь л ажиллаж байгаа гэнэ. Бусад нь тог цахилгаанд холбох асуудлаас үүдэн хэзээ ажиллах нь тодорхойгүй байна. 

 

Umoney карт борлуулах, цэнэглэх цэгүүд өглөөний 07.00 цагт нээгдэж, үдшийн 21.00 цагт хаах ёстой аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Albaar ingej haadg bhaa muusain hulgaichuud
2019-04-03
Munkhbold:
өглөө онгойхгүй юмаа
2019-04-02
шалгагч нар нь бөөнөөрөө явах юм тэд нар нь цэнэглэж болдоггүй юм байх да тэнэгдүү л гэхүү дэ
2019-04-02
zorchigch:
eruusuu ajildaggui online bolguul taarna.
2019-04-02
өглөө 7.30 гэхэд огт нээхгүй, орой 8 гэхэд хаалттай л байх юм.
2019-04-02
Иргэн:
Би 25-р эмийн сангийн хот руу явдаг буудал дээр буугаад карт цэнэглэх цэг хайгаад, Богд Арыг дуусгаад, хойшоо алхаж ТБД андуудын баруун чиглэл рүү явдаг буудлаас цэнэглсэн дээ. Асуудалтай юм билээ. Интернетээр цэнэглэдэг болчихвол амар л байна даа.
2019-04-02
zochin:
jolooch nar orlogotoi bolood uls hooson hurdan zoohitsuulaach
2019-04-02