Хотын дарга хууль зөрчиж, Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилсон уу
2019-04-02

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр захирамж гаргаж, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон юм. Харин энэ томилгоо хууль ёсны дагуу явагдаагүй хэмээн НИТХ дахь АН-ын бүлгээс хотын дарга С.Амарсайханд хандлаа.

 

Тус бүлгээс Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт явагдсан дахин сонгууль хууль бус болсныг сануулаад тус сонгуульд ялалт байгуулсан гэх хоёр төлөөлөгчийн бүрэн эрх баталгаажаагүй. Мөн энэ сарын 19-нд зарлагдсан дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг хүлээлгүй Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох тогтоол үйлдэж, хотын даргад хүргүүлсэн. Харин хотын дарга энэ тогтоол хуульзүйн үндэслэлтэй эсэхийг нь хяналгүй баталгаажуулсан. Тиймээс хотын даргыг энэ шийдвэрээ эргэн харж, нягтлахыг АН-ын бүлгээс шаардлаа.

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сандал ширээний төлөөх тэмцэл яах вэ БЗД - ийн 12 хороо хогноос салгаж өгөөч гудамжаар л нэг хог байна шүү. Хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамт төлөх шаардлага алга
2019-04-02
Иргэн:
Хэрүүл. харигслалаас. өөр. бодолгүй. АН. -с. Залхаж. бна. шүү. Баянзүрхчүүд. намуудын. амбецийн. талбар. болсоор. бх. Уу. Сонгуулийн. штабийн. шархаа. Нөхөхөө. больцгоогоочээ
2019-04-02
зочин:
АН энэ дүүргийг бүүр дуусгахаар шийджээ,,,,Энэ дүүргийн ажил гэж юу ч байхгүй, иргэд нь төрийн үйлчилгээ авч чадахгүй, хогондоо дарагдсан байдалтай явж байна даа, Одоо бүүр элгээр нь хэвтүүлэх нь ээ, Эднийг сонгосондоо Баянзүрхчүүд харамсаж байгаа байх даа
2019-04-02
Ard:
Ene AN iim nuhduud bolio! Yasan ih mungutei yum jagsaal hj humuus oruulahgui dawarsan nuhduud bn aa!
2019-04-02
иргэн:
бодвол увсын юм байгаа биздээ
2019-04-02