Ж.Энхбаяр, Б.Наранхүү нарыг орлогоо нотлохыг шаардлаа
2019-04-03

ХҮН-аас өнгөрсөн оны 12 дугаар сард “Орлогоо нотол” гэсэн хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тэд тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ нарыг орлогоо нотлохыг шаардаж байсан. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ж.Энхбаяр нарыг орлогоо нотлохыг шаардлаа. Учир нь сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн их орлого олсон гишүүнээр Ж.Энхбаяр “шалгарчээ”. Харин хамгийн их хөрөнгөтэй гишүүнээр Б.Наранхүү тодорсон аж.

 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1999 онд сургууль төгссөнөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй ажилласан. Гэтэл тэрбээр өөрийн орлогоо 2015 онд 4.2 тэрбум, 2016 онд 4.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум хэмээн тайлагнасан байна. Тиймээс ХҮН-ынхан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас “Та төрд тасралтгүй ажиллахын зэрэгцээ бизнес хийж, ийм өндөр орлого олж байгаа нууцаасаа бидэнтэй хуваалцаач” гэсэн асуултыг тавьж байна.

 

Мөн хөрөнгөөрөө тэргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг орлогоо нотлохыг шаардаж байна. Хэдийгээр тэр бизнес эрхэлдэг ч жилд дундажаар харьцангуй бага буюу 2.4 сая төгрөгийн орлого олдог. Гэхдээ 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Энэ хэмжээний хөрөнгөө хаанаас олсон гэдгээ нотлохыг шаардаж буйгаа ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга хэллээ.

 

Мөн тэрбээр эхний ээлжинд УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардана. Харин нотлохгүй бол УИХ-ын ёсзүйн дэд хороонд гомдол гаргаж шалгуулахаа хэлж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
exleed Erdene Munkhbat naryg notolchik
2019-04-04
Chig:
ЭНЭ ХОЁРЫГ ШАЛГААД БАЙХ ЮУ БАЙДАГ ЮМ НҮДЭН ДЭЭР ИЛ ХАРАГДАЖ БАЙХАД ШУУД ХӨРӨНГИЙГ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
2019-04-03
Zochin:
Orlogo notloj chadahgyi. Orlogo olood bga um Bol zaawal tord ajillah umar hereg bnaa. Er no huwiin hews hill mongo oldog luiwarchdiig Toriin baigyyllagad oruulahgyi baiwal zugeer um shig sanagdah um. Huwiin shynaltai gahainyyd toed orood uls ard tumnii toloo ajillahgyig ard tumen meddeg bolson shy
2019-04-03
ЖАДАМБААГЫН ЭНХБАЯРАА ЧАМД ИХ ЭРТ АНХААРУУЛСАН ДАА. ЖДҮ ДУУЛДАНГУУТ Л АНХААРУУЛСАН . БҮХ АЖИЛ АЛБА НАМ ТӨРӨӨ ӨГӨӨД ХӨДӨӨ ОЧИЖ ҮХЭР ХАРИУЛЖ ҮЛДСЭН НАСАА ӨНГӨРӨӨ ГЭЖ. УЛАМ Л ШАВАРТ СУУГААД БАЙХЫН. ОРЛОГОО НОТОЛ ГЭДЭГ АЙХТАР ҮГ ШҮҮ
2019-04-03
өвгөн царайтайгаа адил өөдгүй санаатай энхбаярыг зайлуул
2019-04-03
Газар зарсан:
ЖДҮ авсан
2019-04-03
Нараа:
Рекетер болох гэж байгаа юм уу? ХҮН АТГ-ын даргыг сольж яах юм бэ гээд байгаа нь авилгалынхаа хувийг надад өг гээд байгаа хэрэг.
2019-04-03
зочин:
Хэрэлдээд л ѳнгѳрсѳн шүү дээ!
2019-04-03
өмнөхөө дүгнээч НҮХ НАМ:
МӨНХБАТ ЭРДЭНЭ НАРЫНХ НЬ АСУУДАЛ ТЭГЭЭД ЮУ БОЛСЫН
2019-04-03
Chig:
ЭНЭ ХОЁРЫГ ШАЛГААД БАЙХ ЮУ БАЙДАГ ЮМ НҮДЭН ДЭЭР ИЛ ХАРАГДАЖ БАЙХАД ШУУД ХӨРӨНГИЙГ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
зочин:
Хэрэлдээд л ѳнгѳрсѳн шүү дээ!
ХҮН байгаа юм уу
2019-04-03