Д.Тогтохсүрэн: Би ЖДҮ-ээс зээл аваагүй, цаашид ч авахгүй
2019-04-03

УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан тухай мэдээлэл өдөр тутмын сонинд нийтлэгдэж, олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тухайн материалд нэр дурдагдсан гишүүд эхнээсээ тайлбар хийж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ЖДҮХС-аас зээл авч байгаагүй, цаашид ч авахгүй гэх мэдэгдлийг хийлээ. 

 

 

Тэрбээр "“ЖДҮ-д холбогдсон 49 гишүүн хэн байв” гэсэн гарчигтай нийтлэлд намайг ЖДҮ-ийн зээлийг “Өв Сор Арвай” ХХК-аар дамжуулан авсан мэтээр “гүтгэсэн”.

 

2018 оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 63,0 тэрбум төгрөг тусгагдсан. ХХААХҮЯ-аас ЖДҮ-ийн зээлд хамрагдах аж ахуй нэгж, иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг 2018 оны 04-р сард зарласан. Үүнд хамрагдах хүсэлтэй манай тойргийн 13 аж ахуй нэгж, иргэдийн зүгээс “тойргоос сонгогдсон гишүүний хувьд тухайн төслөө холбогдох байгууллагад уламжилж өгөхийг хүссэн” хүсэлт ирүүлсэн.

 

УИХ-ын гишүүн миний бие УИХ-ын тухай хуулийн 15-р зүйлийн 15.7-д “УИХ-ын гишүүн, иргэд сонгогчдын хүсэлт, саналыг шийдвэрлэх эсхүл шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд уламжлах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх 13 аж ахуй нэгж, иргэдийн ЖДҮ-ийн зээлд хамрагдах хүсэлтийг тухайн үеийн ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригт уламжилсан. Дээрх 13 аж ахуй нэгжээс хоёр төсөл шалгарсан юм билээ.

 

Би хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, иргэдээс надад өгсөн итгэлийг алдахгүйн төлөө тууштай ажиллаж ирсэн. Надад ЖДҮ-ээс зээл авах ямар ч шаардлага байхгүй бөгөөд аваагүй, авахгүй гэдгийг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн тайлбарыг хийлээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
АТГ МЭДЭЭЛСЭН ЮМОО , БИД ЯАЖ МЭДЭХЭВ
2019-04-03
сэдэл байна шүү чамд:
АВСАН Л БАЙНА ДАА, ТӨРИЙН ХҮН БАЙЖ ТОМ АЛТАН БӨГЖӨӨРӨӨ ХҮН ЦОХИЖ АЛАХ ГЭЭД БАЙГААМУУ ЯАХ ГЭЭД БАЙГААН
2019-04-03
ЗОЧИН:
Аваагүй гэдэг нь үнэн байх. Тийм хөнгөн гоомой юм хийх хүн биш ээ.Нэлээд ноён нуруутай, даруу талдаа хүн.
2019-04-03
Chi nuluuloh erhgui l baihgui debile gichii mine
2019-04-03