97 дугаар дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо
2019-04-03

Баянзүрх дүүргийн IV дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл өнөөдөр ашиглалтанд орлоо. 2018 оны улсын төсөвт 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын 1.3 гаруй тэрбумын санхүүжилтийг шийдвэрлэн батлуулснаар гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль хоёр ээлжтэй боллоо.

 

Улсдаа хамгийн томд тооцогдох 146 дугаар цэцэрлэгийн барилга, 97 дугаар сургуулийн өргөтгөл ийнхүү ашиглалтанд орсон бол Шавь цогцолбор болон Баянзүрх дүүргийн XIV хороонд 2 цэцэрлэгтэй болох ажил үргэлжилж байгаа юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг “Молор Констракшн” компани гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөв.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Үнэн өгүүлэгч:
97 дугаар сургуулийн барилгийг яг хугацаанаас нь өгч харагдаач...2018,09,01-д ашиглалтанд өгөх байсийн хөрөнгө мөнгөгүй гээд дотор заслын мөнгийг хүүхдүүдийн эцэг эхээс хандив маркаар хурааж байгаа шдээ....
2019-04-03