Дархан хот 2035 онд жишиг хот болох боломжтой
2019-04-03

Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг 1960, 1985, 2000 онд гурван удаа шинэчлэн баталж байсан бөгөөд цаг үеэ даган дахин төлөвлөлт хийх шаардлага үүсээд байна. Энэ үед Монгол Улсын зөвлөх архитектор, гавьяат барилгачин Я.Шархүүгээр ахлуулсан үе үеийн шилдэг архитектор, инженер, зохиогчдоос бүрдсэн баг “Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулжээ. 

 

Уг ерөнхий төлөвлөөний төсөлтэй Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар танилцаж, архитекторуудын саналыг сонслоо. 

 

 

“Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд аймгийн хүн ам 2035 онд 153 мянга, Дархан сумын хүн ам 130 мянга, аймгийн хэмжээнд өрхийн тоо 38 мянга, сумын хэмжээнд 32 мянга 500 болно гэж төлөвлөжээ. 

 

Дээрх төслөөр нийт хүн амын 35 хувь нь буюу 12640 өрх 45 мянган иргэн амины орон сууцанд /хаус, таун хаус/ амьдарна.  Харин амины орон сууцанд оршин суугч нэг иргэнд 38-40м2, нэг өрхөд 120-140м2 талбай, нийтийн орон сууцанд оршин суугч нэг иргэнд 21-30м2, нэг өрхөд 75-84м2 талбай ноогдохоор орон сууцны хангамжийг төлөвлөж, ашиглалтад байгаа хуучин сууцанд төлөвлөлтийн шинэчлэл хийж нэг өрхөд ноогдох талбайг томруулж 5700 өрхийн 18800 хүн хуучин орон сууцны хороололд оршин суухаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

 

 

Одоогийн байдлаар Төрийн өмчийн 18 цэцэрлэгт 5486 хүүхэд, Хувийн өмчийн 20 цэцэрлэгт 1424 хүүхэд, Ерөнхий боловсролын 22 сургуульд 16659 хүүхэд суралцаж байгаа бол ерөнхий төлөвлөлтийн хугацаанд 13000 хүүхэд цэцэрлэгт, 26000 сурагч сургуульд хамрагдахаар тооцсон байна.

 
Дээрх төслийн багийнхан аймаг, орон нутгийн иргэдээс санал авсны үндсэн дээр ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан төдийгүй 2035 он гэхэд жишиг хот, түүнээс цааш Улаанбаатар хотын хэмжээнд хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ. 

 

 

Дархан-Уул аймгийг үйлдвэрийн бүс болгох боломжтойг ч Монгол Улсын зөвлөх архитектор, гавьяат барилгачин Я.Шархүү хэлж байлаа. Нүүрс боловсруулах үйлдвэр, Арматурын үйлдвэр, Барилгын материалын үйлдвэр, Ган төмөрлөгийн үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрийн бүс байж болох бөгөөд Дархан суманд сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл, үр тариа, үрийн аж ахуй, усалгаатай газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуй, самар боловсруулах цех, зөгийн аж ахуй, гахайн аж ахуй гэх мэт хөнгөн, хүнсний жижиг үйлдвэр хөгжих боломжтой. 

 

 

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар ерөнхий төлөвлөгөөтэй танилцаад Яам, агентлаг, мэргэжлийн холбоод, архитекторуудаас бүрдсэн ажлыг хэсэг гаргахыг үүрэгдлээ. 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Shuud.mn
Сонин хачин
hahahaha:
bayriin 5 tuguldurshil . gej chalchdag shig .... ireedvi tsag deer chatsag baas yrisan . lalaruudaaa vmhii amaa hamhi . hench itgehgvi... 2000 ond hauanhurvaa 20 jiliin umnu darhaniig 2 doh niislelee bolgono yu yu gej chalchij . daraa ni aluurchin otgo.bilegiin sadar emgen tuyatai hongoriig horduulaad ... odooo ih hurald nertei .. ajil vils ni nvvrs alt uhaastai . hulgaich hayanhyrvaag har !!!!!!!
2019-04-03
зочин:
Аймгийн Засаг даргаар С.Насанбат гэж МАНАН бүлгийн Д.Хаянхярваагийн гар хөл болсон нөхөр байсан цагт Дархан хөгжихгүй ээ.Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Дарханы МАН-ыг С.Насанбатаас салгахгүй бол Таны бодлого Дарханд хэрэгжихгүй . Тэд бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үзэн ядагчид .Таныг дэмждэг бүх хүмүүс нам нь ялсанч гэсэн гудамжинд лааз өшиглөж байна.2035 он гэхэд энэ нөхдүүд үргэлжлүүлбэл нүүрс гурилаа тараагаад л сууж байна биз.
2019-04-03
зочин:
хөгжихөд бэрх шүү дээ.
2019-04-03
ёстой үхсэн баас. Монгол улс 1хэн хоттой, УБ. Бас 1960, 1985, 2000онд тэгвэл хот төлөвлөлтийг маш муу хийсэн байна!!! Шинэ дарханд ямар ч гэр хороолол, гэр байгаагүй. Одоо тэгтэл ямар их гэр хороолол байна? замбараагүй энд тэнд зөндөө барилга баригдсан. Ямар төлөвлөлт гэхээр ийм байдаг юм бэээ. 2035 онд битүү утаа л болно биз
2019-04-03