Ц.Раднаад Ханбогд Резиденс хорооллын хоёр өрөө байр бэлэглэлээ
2019-04-04

 

 

 

Дэлхийн аварга Ц.Раднаад Ханбогд Резиденс хорооллын хоёр өрөө байр бэлэглэлээ. Байрны батламжийг “Хөрш Заан” компанийн захирал Ч.Батзориг, Кёкүшю группын ерөнхийлөгч Д.Батбаяр нар өнөөдөр Ц.Раднаа гуайд гардуулан өглөө.

 

Ёслолын ажиллагааны үеэр Д.Батбаяр “85 насандаа дэлхийн рекордыг шинэчилж, Ц.Раднаа гуай монгол хүний бахархлыг сэргээлээ. Манай хамт олны сэтгэл, хөдөлмөр шингэсэн барилгаасаа хоёр өрөө байр бэлэглэж байна. Хүлээн авна уу” хэмээн хэллээ.

 

Байрны батламж гардан авсныхаа дараа дэлхийн аварга Ц.Раднаа “Та нартаа эрүүл саруул байж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт хүсье” гэв.

 

Ахмад тамирчин Ц.Раднаа Польш улсын Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн  рекордыг шинэчлэн тогтоогоод буй юм.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mundag bna bayr hurgie
2019-04-05
Batbayar 4 uruu ugnu geed bsan yasan be
2019-04-04
Kkk:
Yag bairandaa orson ued nl orj gej itgehgui bol zugeer balgasnii omno zogsoogood l jaaztai bichig l ogno leeshder. Manaihan chin saihan zalnashdee bas.
2019-04-04
энэ махан толгой яах гээд л өөрийгөө рекламдаад эхлэв. сонгуульдахнуу
2019-04-04
zochin:
yasan 4 uruu gd reklamdaad bsan
2019-04-04