Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа
2019-04-04

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өнөөдөр болж өндөрлөлөө.

 

Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.

 

Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар 3333 сурагч анх удаа уншсан бол энэ жил Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар Сүхбаатарын талбайд уншлаа.

Шүлгийг уншихдаа сурагчид Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааны хэлбэрийг гаргаж зогссон юм.

Шүлэг уншсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу? Хүүхэд багачууд, хүндэт сурагчид аа.

 

Өнгөрсөн жил Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд анх уншиж, миний бие уг үйл ажиллагаанд хамтран оролцсон юм.

 

Тусгаар тогтнол хэмээх гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх, соёл уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж, бидний Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг.

 

Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж билээ. Хэдэн арван саяар тоологдох хүнтэй үндэстэн хэдэн зуун жилийн турш тэмцээд тусгаар тогтнож чадаагүй байгаа жишээ ч бий юм шүү. Гуравхан саяар тоологдох иргэдтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар, эрх чөлөөтэй оршин тогтнож байгаа Монгол Улсаараа бид бахархах ёстой.

 

Өнөө жил Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль энэхүү арга хэмжээг уламжлан авч, тус сургуулийн 2222 сурагчийн хамт Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг өргөн дуулсан “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Хүүхэд багачуудад эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо. Уламжлалт ажиллагаанд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ирсэн бүгдэд баярлалаа.

Баяр хүргэе.

 

Мөнх тэнгэр Монгол Улсыг ивээж, тусгаар тогтнол бат орших болтугай.” гэлээ.

Эх сурвалж:President.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Коммунизм байгуулж байсан үe санагдаад байна шүү . Тэр үeд л иймэрхүү хэлбэр загвар төдий ажилд их ач хобогдол өгч мөнгө цаг их үрдэг байж дээ.тэр үeд 8р анги төгсөж фон жагсаалд жагсаж байснаа манай ёө санадаг юм байна л даа. Өөр сурсан мэдсэн юмгүй хүн яах вэ дээ
2019-04-05
Зочин:
Шүлгийн утгаа ойлгож бгаа юм уу даа. Худал сүржигнээд л. Загвардаад
2019-04-05
Иргэн:
Тэр яах вээ модон жоносо салчих юмсан
2019-04-04
ГОЦОЛЖ УНШСАН ЮМ УУ.
2019-04-04
Buun putin copi ,,,, daanch puitn bish um daa...
2019-04-04
ulaanbaatariin emegtei:
Zow shde. Ireedui maani uynii toloo amidrahaa odoo medej awna. Bid l songoson. Ard zogsoh l heregtei.
2019-04-04
Энколд:
Бас сониншд та нар энхболд ерөнхийлөгч болсон бол яах байсан талаар бодож үзсэн үү .бүүр ганбаатар
2019-04-04
Үнэхээр:
Үнэхээр жүжиг тоглож ханахгүй хүн шүү.Ерөнхийлөгчдөө гавяат жүжигчин цолыг нь хүртээеээ.
2019-04-04
zochin:
yanaa ene erunhiilugch ajillah yum a olj yadaj de thaana mgl zaluuchuud n ajilgui hav Oriin orond ochij karmanii hulgai hj uls ornii ner gutaaj bhad hulgaich ulstai ehelj hariuthlagtai ajillah yu yu bolovsrol baihgui erunhiilugchiin gai
2019-04-04
Zochin:
DEBIL.MAO TSEDUN YUM UU
2019-04-04
Дебил юмаа. ШХАБ-д элсэнэ гэж өвөг дээдсийн зарлигийн эсрэг балайраад
2019-04-04
Энэ боловсрол дульхан Баттулга ШХАБ т элсч тэнэгтээд тусгаар тогтнолоо алдах гэж байж юун тусгаар тогтнолоо тунхаглах гээд худлаа шүлэг уншиж ард олны тархийг угаах гээд байгаа юм!!! Тэр тэнэг Хүрэлсүх, Нямдорж нартаа л наад шүлэгээ уншиж өг!!!
2019-04-04