Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ
2019-04-05

 

Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:

 

Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Эх сурвалж:president.mn

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
САЙН БАЙНА. ЭНЭ ЧАДАХ ЗАЛУУ.
2019-04-05