Г.Занданшатар: Монгол Улсыг ШХАБ-д элсүүлнэ гэдэг ор үндэсгүй яриа
2019-04-05

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийв. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр: 

 

-Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, шүүх, эрхзүйн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор хуульд өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөөр  ҮАБЗ нь  монгол хүн, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар ШЕЗ-д зөвлөмж гаргах эрхийг олгосон. Гэтэл ҮАБЗ шүүгчийн асуудлыг шийддэг боллоо гэсэн ташаа ойлголтыг түгээж байгааг үүгээр залруулж байна. 

 

Энэ хаврын ээлжит чуулганаар хууль дээдэлж, хариуцлагатай ажиллуулах эхлэлийг тавна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг сэргээнэ. Эрүүдэн шүүхээс ангид байх асуудлыг анхаарч ажиллана. Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлийг нухацтай хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцдэг болж байна. 

 

Бид хуулиар халхавчилсан зүй бус тогтолцоог халах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Сахилга хариуцлагыг дээрээсээ эхлүүлнэ мөрднө. 

 

УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн батална. Нийгмийг өрөөсгөл мэдээллээр уриалах нь зүйд нийцэхгүй. 

 

Үүний нэг жишээ нь Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх гэж байна гэдэг ор үндэсгүй яриа үүний нэг жишээ юм.  Үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад гүнээ харамсаж байна.  

 

УИХ-ын гишүүд ээ, хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээлээ.

 

Ийнхүү УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ШХАБ-д элсэх нь зѳв АНУ-н луйварчид бага буурай орныг ардчилал нэрээр дорор нь үймээн самуун дэгдээж иргэний дайн гаргаад баялгыг нь сорж иддэг.Мафийн луйварчин Ц.Элбэгдорж монголчуудын ѳнгѳтэй ѳѳдтэйг хулгай хийж авчихаад барууны хулгайч нартайгаа улс орныг дуусгах гэж байна.Нэн яаралтай элсэж 2-хѳрштэйгээ эвтэй найртай амьдрая.Ардчилал бүтэхгүй нийгэм гэдгийг одоо дэлхийн улс орнууд мэддэг болжээ.Ж-нь Швейцар Швед Норвеги Дани гээд үргэлжлэх хѳгжилтэй орнууд чинь ардчилалтай гэж Америкийн тэнэгүүдийг хуураад тѳлѳвлѳгѳѳт эдийн засгаар хѳгжиж байна.Хиллэдэг улс гүрнүүдтэйгээ маш ойр дотно харилцаатай байна.Монголд бий болсон ХХБанкны буюу Элбэгдорж Ми.Энхболдын луйварчид,С.Баярын луйварчид Сү.Батболдын оффшорчидын хамтлаг гээд үргэлжлэх хулгайчдын бүлэглэл ШХАБ-д элсвэл барууны ардчилал нэртэй хулгайч нартайгаа монгол улсаас хулгай хийж чадахаа болино гэж үхтлээ айж байна.
2019-04-06
Иргэн:
Элсэх гээгүй байхад Эрдэнэ эосэх гд бнаа гд сенсаац хийж бн
2019-04-06
ШХАБ д элсэж байж л улс маань хөгжинө. Элсүүлэх дургүй барууны бууны ноход маш их коммент бичиж бна. Элсэх хэрэгтэй шүү УИХ ын даргаа
2019-04-05
!!!Зочин:
SHAB t elsuuleh talaar bodood ch hereggui shuu !!!!
2019-04-05
мал
2019-04-05