"Singapore school of Mongolia" сургуулийн 30 гаруй хүүхэд хоолны хордлого авчээ
2019-04-05

Энэ он гарсаар нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль болон SSM (Singapore school of Mongolia) сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа. Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношлогоо хийлгэж байна.


Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой. 


Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы хойно
2019-04-07
Xaana bdg surguuli ve? Setguulch xayg ustai n medeellee tavimaar bna
2019-04-07
Zochin:
үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы хойно
ГАЙХАХ ЮМ:
АРИУН ЦЭВРИЙН НӨХЦӨЛ МӨШ ТААРУУ ЭНЭ ҮЙ ОЛОН ЦАЙНЫ ГАЗРУУДАД ЯАГААД ХҮМҮҮС ОЛНООРОО ХОРДОХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ?
2019-04-06
1212:
Сингапурт хортой хоол зардаг юм байлгүй дээ хэхэ
2019-04-05
Zogsooliin asuudalaa shiideech...1 -r egneeg haagaad mashinaa tavisan hetsuu bsan.bas olonlog surguuli bna.
2019-04-05
Зочин:
Сингапурчууд нь соноод ухаан алдах вий дээ Манайхан нээрээ бүтэхгүй хүмүүс шүү
2019-04-05
zochin:
ene haana bdag surguuli ve?
2019-04-05