Хүний аминаас илүү үнэтэй барилга гэж байхгүй
2019-04-06

“Хүний аминаас илүү үнэтэй барилга гэж байхгүй. Тийм учраас нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажиллах”. Энэ бол МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатын барилгын ажил гүйцэтгэгч байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтын үеэр тэдэнд зориулж хэлсэн үг. Мөн тэрээр барилга байгууламжид зарцуулсан мөнгөнийхөө таваас доошгүй хувийг аюулгүй байдалд зарцуулах хэрэгтэйг онцолсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээн байгуулалт, барилгын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан эхлүүлээд байгаа “Эрүүл аюулгүй орчин-Таны оролцоо” аяны хүрэхийг хүссэн үр дүнгүүдийн нэг нь энэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, дотоод хяналтыг хэвшүүлэх. Мэргэжлийн хяналтын байгууллагаас БХБЯ-тай хамтран зохион байгуулсан тус сургалтад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 140 гаруй хүн хамрагдлаа.

 

 

МХЕГ-ын дэд дарга Г.СУГАРБАТ:

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ЗАРЦУУЛСАН МӨНГӨНИЙХӨӨ ТАВААС ДООШГҮЙ ХУВИЙГ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Та сургалтын эхэнд үг хэлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг их чухалчиллаа?

 

-Ерөөсөө л сургалтын маань гол зорилго. 2017 онд барилгын 17 осол гарч, найман хүний амь эрсдсэн. Барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангуулж ажиллахыг л сануулаад байгаа юм. Ямар ч сайхан өндөр барилга барилаа гээд хүний амь наснаас үнэтэй барилга байгууламж гэж байхгүй шүү дээ. Барилга байгууламжид зарцуулсан мөнгөнийхөө 5-аас доошгүй хувийг аюулгүй байдалд зарцуулах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ч арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгчдэмжиж ажиллана.Хувь хүнийхээ зүгээс осол аваар гаргаж байгаа зүйлийг судлаад үзэхээр гурван зүйл л байгаа юм. Нэгдүгээрт хэнэггүй байдал. Барилгын ажлаа эхлүүлэхдээ “Каска” өмс, хамгаалах хэрэгслээ зүүгээд гар гэдгийг мэргэжлийн байгууллагын зүгээс байнга хэлдэг.  Гэтэл энэ бүгдийг ашигладаггүй. Хоёрдугаарт цагийн юмыг цагт нь хийх байдал. Энэ барилга дээр ийм алдаа дутагдал байна гээд хугацаатай үүрэг өгөхөөр түүнийг биелүүлэхгүй явж байгаад л осол гаргадаг. Өнгөрсөн онд л гэхэд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан компанийн барилгын ажлыг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг үндэслэн зогсоосон байтал дураараа ажиллаж байгаад л хүний амь эрсдлээ. Гуравдугаарт саяын миний хэлсэнчлэн дураараа загнах байдал, норм дүрэм баримтлахгүй. Энэ хандлагуудаа өөрчлөх хэрэгтэй юм. 

 

 

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал:

ОЛОН АСУУДЛЫГ ЦОГЦ БАЙДЛААР ХҮРГЭХИЙГ ЗОРЬСОН

 

-Сургалтаар ямар мэдээлэл хүргэхийг зорив. Хэр үр дүнтэй болсон гэж та харж байна?

-Бид сургалтаараа барилга байгууламжийн угсралтын үед ямар алдаа гарч байна, түүнийг хэрхэн засах вэ, хөдөлмөрийн болон эрүүл ахуйн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, ажил олгогчид дотоод хяналтын нэгж, ажилтныхаа гаргаж өгсөн мэдээллийг хэрхэн уншиж, ямар арга хэмжээ авах вэ гээд олон асуудлыг цогц байдлаар хүргэхийг зорилоо. Товчилж хэлбэл, бүх зүйл дээр анхаарч ажиллах, хүний амь нас эрсдэх ёсгүй гэсэн санааг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагын түвшинд хүргэхийг зорьсон. Зөрчил дутагдлаа ний нуугүй ярилцаж, сайн туршлага сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн өгөөжтэй арга хэмжээ боллоо.

 

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин
irgen:
barilgad zarzuulsan mongoniihoo 5%-iig baihdaa yahavdee !!!! yamarch ynetei barilga baisan ayulgui baidliig hangah estoi shyydee mal ve yasan, ter shalgadag gazruud l ajlaa hiigeechdee
2019-04-07
барилгачин Баяраа:
Барилга барих зөвшөөрлийг барилгын ажилчидтай компанид л өгөх хэрэгтэй. Худлаа цаасан дээр компани нэртэй нөхдүүд мөнгө хийх гээд 100 айлын үүдэнд зогсдог "Би чадна" нөхдүүдээр халтардуулж хийдэг, ер нь цутгамал болон бусад бүх л ажлуудаа гүйцэтгүүлдэг ХХК ямар хариуцлага хүлээх чадвартай вэ, энийгээ цэгцлэхээс эхэлнэ. Дараагийн асуудал нь Мэргэжлийн хяналтын барилгын асуудал хариуцсан байцаагч нэртэй авилгач ухнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд л улсын комисс гээд хүлээгээд авчихдаг. Адаг сүүлд нь мөнгөө төлсөн иргэд орсон хойноо үйлээ үздэг. Энэ 2-ыг эхэлж шийдэж чадвал наад яриад байгаа юм чинь гарахгүй. Тэрнээс жилд нэг удаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар гээд л ниргэсэн хойно нь сүртэй хашгираад наад ухнууд чинь тоох ч үгүй, дэмий хоосон чалчаа үг л болно. Хариуцлага тооцдог тогтолцоо руу л орох ёстой. Тэгэхгүй бол дараа жил дахиад ингээд элийрцгээгээд байж байх шүү
2019-04-07
jargal solongoschuudaas mungu avsan shine ongotsnii buudliihnaas
2019-04-07