Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2019-04-08

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2019 оны 04 дүгээр сарын 08-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төв, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин