Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтад МОНГОЛ компани тэргүүлжээ
2019-04-08

Орон нутгийг дэмжих хөтөлбөр” төрөлд Энержи Ресурс компани ялалт байгуулсан байна

Энэ жил 4-р сарын 2-5-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Global CSR summit & awards – Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтад Монголоос Энержи Ресурс компани нэр дэвшин өрсөлдөж, “Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүд”-ээрээ Gold буюу ТОП шагналыг хүртжээ.

 

 

Шалгаруулалтад дэлхийн 30 гаруй орны 200 гаруй томоохон компани оролцсон бөгөөд Ази-Номхон далайн бүсээс л гэхэд бидний сайн мэдэх Samsung, Bridgestone, Adaro, Michelin гэх мэт групп компаниуд өрсөлдсөн байна. Шалгаруулалтыг хийхдээ тухайн компанийн хууль, дүрэм журмаа мөрддөг байдал, санхүүгийн чадавхи зэргийг харгалзахаас гадна төсөл хөтөлбөрүүд нь ганц удаагийн биш, урт хугацаанд бодит үр өгөөжтэй эсэхийг голчлон хардаг аж.

 

Энержи Ресурс компанийн хувьд Монголын уул уурхайн салбарт Компанийн  нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчдийн нэг. 2009 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш 5 үндсэн чиглэлээр 50 гаруй урт хугацааны төсөл хэрэгжүүлснээс гадна Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон сууцны хороолол, сургууль цэцэрлэг гээд нийгмийн дэд бүтцүүдийг цогцоор нь шийдсэн байдаг. Мөн орон нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, уул уурхайн чиглэлд мэргэшүүлэн сургах урт хугацааны төсөл хөтөлбөрүүд нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.

 

Монгол компани нийгмийн хариуцлагын чиглэлд ийнхүү дэлхийд улс орныхоо нэрийг өргөж байгаа нь сайшаалтай. Мөн цаашид Монголд компаниудын нийгмийн хариуцлагын стандарт дээшлэх ач холбогдолтой гэж үзэхээр байна. Шагналыг Малайз улсын Нийгмийн хамгаалал хариуцсан сайд гардуулан өгчээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
МӨНГИЙГ НЬ ТӨЛӨӨД АВДАГ ШАГНАЛ
2019-04-08