Хотын дарга С.Амарсайханы багт хэн хэн багтсан бэ?
2019-04-08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  томилогдсоноосоо хойш бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаар Засгийн газраар батлуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтсон. Мөн хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

 

Харин өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, шинэ бүрэлдэхийг хэлэлцэж байн. Энэ хурлаар хотын даргын зургаан орлогчийн асуудлаар зөвшилцөх юм. Хуралдаанд хотын дарга С.Амарсайхан орлогчийн нэрийг оруулж ирэх юм.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан албан ёсоор хоёр орлогчтой байна. Нийслэлийн Засаг даргын орлогч болон төслийн удирлагын багийг дараах байдлаар гаргаж, зөвшилцөхөөр тусгасан байна.   

 

1.Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.БАТБАЯСГАЛАН,

2. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.АНХМАА,

3.Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар О.ХАЛИУНБАТ

4.Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.МӨНХЖАРГАЛ

5.Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.ОТГОНСҮХ

6.Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч О.МӨНГӨНШАГАЙ-г тус тус томилуулахаар тусгажээ.

 

Ингэснээр өмнөх С.Батболд даргын багийнхнаас Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч Х.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөж,  Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар шинэ даргын бүрэлдэхүүнд үлджээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Анхмаа бүтэхгүй
2019-04-09
энэ засаг дээр дооргуй томилгоо хийсээр байгаад ажил хийх янз алга хусна шуу
2019-04-08
Нийслэл:
Тэр 60тэрбумынхаа хувалзнуудаа хурдан зайлуулаач.
2019-04-08
мий овогтын:
энхтөрийн боловсролгүй эхнэрийг боловсролын боловсролгүй сайд асан цогзолмаа боловсролын яамны дээд боловсролын газрын даргаар тавьсныг зайлуулаарай
2019-04-08
зочин:
хурдан нийслэлийнхэн ажилдаа ороосой,
2019-04-08
Зочин:
Дэмжиж байна. Нийслэлийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Сандуй, Жунай нарын гар хөлүүдийг яаралтай зайлуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хотын орлогч Энхтөр гэгч боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй Миеэгийн цүнх баригчийг хөөж явуулаарай.
2019-04-08